“Ази судлал” Олон улсын эрдэм шинжилгээний XII хурал эхэлж байна

МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Ази судлалын тэнхим, ШУТИС-ийн ГХС-ийн Ази судлалын тэнхим, МУБИС-ийн НХУС-ийн Дорно дахины тэнхимтэй хамтран “Ази судлал” Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг /International Conference on Asian Studies/ 12 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.
Хурлыг МУБИС-ын Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал, доктор, дэд профессор Н.Мягмарццож, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн дэд захирал, доктор, дэд профессор Г.Элдэв-Очир, ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн захирал, доктор, дэд профессор болон БНТУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн Фуркан Фидан нар нээж үг хэллээ.
Тус хуралд МУ, БНХАУ, БНСУ, БНТУ, БНУзУ болон Япон Улс зэрэг нийт 8 улсын 25 гаруй их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас эрдэмтэн багш, судлаачид 75 гаруй эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлэн оролцож байна.
Хуралд оролцож буй нийт эрдэмтэн багш, судлаач нарт талархал дэвшүүлэхийн зэрэгцээ, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.
МУИС, ШУС, ХУС
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ





