“Ази судлал” (ICAS) ОУЭШХ-ын эмхэтгэлийг цахимаар үзэх боломжтой боллоо

МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Ази судлалын тэнхимээс санаалчлан ШУТИС-ийн ГХС-ийн Ази судлалын тэнхим, МУБИС-ийн НХУС-ийн Дорно дахины тэнхимтэй хамтран 2015 оноос эхлэн “Ази судлал” Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг /International Conference on Asian Studies/ жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.
Жил бүрийн тухайн хуралд оролцсон эрдэмтэн багш, судлаачдын илтгэлийг “Ази судлал” (ICAS) сэдвийн дор эрдэм шинжилгээний эмхэтгэл болгон хэвлүүлдэг билээ. Тэгвэл тус эрдэм шинжилгээний эмхэтгэлүүдийг МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Ази судлалын тэнхимийн албан ёсны сайтаар зочлон цахимаар үзэх боломжтой боллоо.
Тухайн эмхэтгэлийг цахим болгосноор эрдэмтэн судлаачдын судалгааны ажлыг олон нийтэд хүргэх, түгээх, судалгааны хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх, гүнзгийрүүлэх зэрэг олон давуу талтай гэж үзэж байна.
Тус хуралд жил бүр оролцож судалгааны шинэ ажлаа танилцуулж, хэлэлцүүлж байдаг нийт эрдэмтэн багш, судлаач та бүхэд халуун талархал илэрхийлэхийн зэрэгцээ та бүхний цаашдын эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсэн ерөөе.
Цахим эмхэтгэлтэй дараах холбоосоор орж танилцана уу: https://dep.num.edu.mn/asia/?page_id=1657
МУИС, ШУС, ХУС
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ




