• Монгол Улсын Их Сургууль
  • asiandep@num.edu.mn
  • Мэдээ
  • English
logosmallwhitelogosmallwhitelogosmallwhitelogosmallwhite
  • НҮҮР
  • ТАНИЛЦУУЛГА
  • СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
  • ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
ICAS
✕

Бакалаврын судалгааны ажил бичиж буй оюутнуудад зориулсан чиглүүлэх уулзалтыг зохион байгууллаа

Ази судлалын тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Д.Ундрах уулзалтыг нээж үг хэлэхдээ “Бакалаврын судалгааны ажлын ерөнхий удирдамж”-ийг танилцуулж, тус чиглүүлэх сургалтыг зохион байгуулж буй зорилго, ач холбогдлыг тодорхой тайлбарлалаа.

Мөн тэрээр чиглүүлэх сургалтыг удирдан явуулах Орон судлал (Турк) салбарын доктор, дэд профессор Б.Аззаяа болон хамгаалуулах комиссын ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг танилцууллаа. Сургалтыг Турк судлалын салбарын доктор, дэд профессор Б.Аззаяа уригдан оролцож, удирдан явуулсан бөгөөд бакалаврын судалгааны ажлын техник шаардлагын талаар ач холбогдол бүхий мэдээлэл, зөвлөмж өгч, оюутнуудын асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө.

Тус чиглүүлэх уулзалт 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 13:00 цагт 133 тоот танхимд зохион байгуулагдсан бөгөөд 2025–2026 оны хичээлийн жилийн хаврын улиралд бакалаврын судалгааны ажил бичихээр хүсэлт гаргасан 17 оюутнаас 13 оюутан оролцлоо.

МУИС, ШУС, ХУС
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ

Хуваалцах
1

Видео танилцуулга

https://youtu.be/vCUFSxeIEEE

Шинэ мэдээ

  • 0
    Хамтын ажиллагааны уулзалт боллоо.
    2026-06-03
  • 0
    Бакалаврын судалгааны ажлаа амжилттай хамгааллаа.
    2026-05-26
  • 0
    Эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт оролцлоо.
    2026-05-25
  • 0
    “Миний мэдэх Турк орон” эсээ бичлэгийн улсын уралдааны шагналыг гардууллаа.
    2026-05-19
  • 0
    “Миний мэдэх Турк орон” эсээ бичлэгийн уралдааны эцсийн шалгаруулалтын дүн гарлаа.
    2026-05-17

Бусад сургуулиуд

Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
Бизнесийн сургууль
Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
Хууль зүйн сургууль
Завхан сургууль
Эрдэнэт сургууль
Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

Төрийн байгууллагууд
Шинжлэх ухааны академи
Боловсролын хүрээлэн
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг
Залуучуудын өргөн чөлөө 1
Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II байр

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль
ICAS
  • Мэдээ
  • English