“Ази судлал” оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо.

МУИС, ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхимийн 2025-2026 хичээлийн жилийн оюутны эрдэм шинжилгээний хурал 2026 оны 04-р сарын 10-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус хуралд Солонгос, Турк, Хятад, Япон судлалын салбарын урьдчилсан хэлэлцүүлэгт амжилттай оролцож шалгарсан нийт 10 оюутан өөрсдийн судалгааны ажлаа хэлэлцүүллээ.
- Тэргүүн байр: Э.Энхмандах /Орон судлал: Турк 4/, Монгол, турк хэлний олон тооны зарим нөхцөлийг харьцуулан судлах нь, Удирдагч багш: Т.Загарпэрэнлэй /Магистр, багш/
- Дэд байр: Ж.Гэрэлмаа /Гадаад хэлний орчуулга: Солонгос 4/, БНСУ-н бүрэн дунд боловсролын систем дэх сайн дурын ажлын хөтөлбөрийн судалгаа, Удирдагч багш: Д.Сайнбилэгт /Доктор, профессор/
- Гутгаар байр: М.Уянгадарь /Орон судлал: Солонгос 3/, Д.Үүрийнтуяа /Орон судлал: Солонгос 3/, К-драма дахь бүтээгдэхүүн байршуулах маркетинг үзэгчдийн худалдан авах хүсэлд нөлөөлөх нь (Монгол дахь үзэгчдийн жишээн дээр), Удирдагч багш: Б.Дулмаа /Доктор, ахлах багш/ нар шалгарлаа.
Эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон нийт судлаач оюутан, эрдэмтэн багш нар, хурлыг зохион байгуулагчид, төдийгүй хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлэхийг зэрэгцээ цаашдын эрдэм судлал, судалгааны ажилд тань улам их амжилт хүсэн ерөөе.
МУИС, ШУС, ХУС
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ






