• Монгол Улсын Их Сургууль
  • asiandep@num.edu.mn
  • Мэдээ
  • English
logosmallwhitelogosmallwhitelogosmallwhitelogosmallwhite
  • НҮҮР
  • ТАНИЛЦУУЛГА
  • СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
  • ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
ICAS
✕

“Спортоор нөхөрлөе” өдөрлөг боллоо.

Ази судлалын тэнхимийн “Спортоор нөхөрлөе”өдөрлөг 2026 оны 04-р сарын 04-ний өдөр буюу өнгөрөгч бямба гаригт нийт багш, ажилтан, оюутан залуусын дунд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Спорт өдөрлөгийг Ази тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Д.Ундрах нээж үг хэллээ.

Тус өдөрлөг нь сагсан бөмбөг /3х3/, гар бөмбөг, ширээний теннис, дартсын төрлүүдэд эрэгтэй, эмэгтэй аваргуудаа шалгаруулсан бөгөөд Солонгос судлал, Турк судлал, Хятад судлал, Япон судлалын багаас гадна багш нарын баг оролцлоо. Үүнээс багийн спортын төрөлд:

  • Сагсан бөмбөг /эр/ – Хятад судлал

  • Сагсан бөмбөг /эм/ – Солонгос судлал

  • Гар бөмбөг /эр/ – Хятад судлал

  • Гар бөмбөг /эм/ – Солонгос судлал

Ганцаарчилсан төрөлд:

  • Ширээний теннис /эр/ – Н.Энхрий /Багш нарын багийн өмнөөс тоглосон. Салбар: Хятад судлал/

  • Ширээний теннис /эм/ – Б.Аминдарьмаа /Солонгос судлал/

  • Дартс /эр/ – Т.Загарпэрэнлэй /Багш нарын баг/

  • Дартс /эм/ – У.Анужин /Хятад судлал/ нар аваргаар шалгарч Ази судлалын тэнхимийн багш нар шагналыг гардууллаа.

Дөрвөн төрөлтийн нийт оноогоор тус тэмцээнийг Хятад орон судлалын баг тамирчид манлайлж, тэргүүн байрт шалгарч шилжин явах цомын эзэд боллоо.

Тэнхимийн багш, ажилтан төдийгүй оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтын ажиллагааг сайжруулахад тус өдөрлөг нь уламжлал болгон тогтож жил бүр зохион байгуулагдаж байна.

Спорт өдөрлөгт идэвх санаачилгатай хамтран оролцсон нийт багш, ажилтан, оюутан залуус та бүхэнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ цаашдын сургалт, судалгаа, спортод өндөр амжилт хүсье.

МУИС, ШУС, ХУС
Ази судлалын тэнхим

Хуваалцах
2

Видео танилцуулга

https://youtu.be/vCUFSxeIEEE

Шинэ мэдээ

  • 0
    Хамтын ажиллагааны уулзалт боллоо.
    2026-06-03
  • 0
    Бакалаврын судалгааны ажлаа амжилттай хамгааллаа.
    2026-05-26
  • 0
    Эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт оролцлоо.
    2026-05-25
  • 0
    “Миний мэдэх Турк орон” эсээ бичлэгийн улсын уралдааны шагналыг гардууллаа.
    2026-05-19
  • 0
    “Миний мэдэх Турк орон” эсээ бичлэгийн уралдааны эцсийн шалгаруулалтын дүн гарлаа.
    2026-05-17

Бусад сургуулиуд

Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
Бизнесийн сургууль
Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
Хууль зүйн сургууль
Завхан сургууль
Эрдэнэт сургууль
Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

Төрийн байгууллагууд
Шинжлэх ухааны академи
Боловсролын хүрээлэн
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг
Залуучуудын өргөн чөлөө 1
Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II байр

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль
ICAS
  • Мэдээ
  • English