• Монгол Улсын Их Сургууль
  • asiandep@num.edu.mn
  • Мэдээ
  • English
logosmallwhitelogosmallwhitelogosmallwhitelogosmallwhite
  • НҮҮР
  • ТАНИЛЦУУЛГА
  • СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
  • ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
ICAS2021
✕

ЯПОН УЛСАД МОНГОЛ ХЭЛНИЙ ХЭЛЦ ҮГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ ХЭВЛЭГДЛЭЭ

Монголчуудын ертөнцийг үзэх үзэл, аж төрөх ёс, түүх, соёл, хэлний хөгжлийн мэдээг ихээхэн агуулж байдаг, судалгаа болон сургалтын ач холбогдолтой монгол хэлний хэлц үгийн “モンゴル語慣用句辞典 / Монгол хэлний өвөрмөц хэлцийн толь” нэртэй бүтээл Япон улсын Осакагийн их сургуулийн хэвлэлийн газраас 2026 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хэвлэгдэн нийтэд хүрлээ.

Уг толь бичгийг 2005 оны 3 дугаар сараас эхлэн 20 гаруй жилийн хугацаанд туурвисан бөгөөд 2025 оны 8 дугаар сард Осакагийн их сургуулиас зохион байгуулсан хэвлүүлэх бүтээлийн шалгаруулалтад тэнцсэний үндсэн дээр хэвлэгдэн нийтлэгдсэн юм.

Энэхүү бүтээл нь Япон улсад монгол хэлний хэлц үг судлалын талаар анх удаа хэвлүүлж буй, судалгааны ажил төдийгүй монгол, япон хэлний сургалтад ашиглах боломжтой гэдгээрээ онцлог юм.

Бүтээлийн зохиогчид Шигэки Шиотани (Осакагийн Их сургуулийн хүндэт профессор), Очирбатын Самбуудорж (доктор), Ямаахүүгийн Бадамханд (Япон Улсын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн үндэсний хүрээлэнгийн ажилтан, NICT, доктор) нар юм.

Тус толь бичиг монгол хэлний өвөрмөц хэлцийн 1562 толгой үгтэй (хувилбар хэлцүүдийг оруулбал нийт 2164 толгой үгтэй), утга дүйх япон хэлний хэлц үгийг дуудлага, тайлбартай нь хамт оноож өгсөн, англи хэлний давхар орчуулгатай, үндсэн болон хөгжүүлсэн утгын холбоог нэмж тайлбарласан, A5 хэмжээтэй, 754 хуудастай, монгол хэлний өвөрмөц хэлц үгийн хэрэглээний давтамжийг “цагаан морь”, “хар морь” дүрсээр ялган үзүүлсэн онцлогтой юм.

Энэ толь бичгийг Япон улсын номын дэлгүүр болон онлайнаар худалдан авах боломжтой бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олж мэдэхийг хүсэж байгаа бол дараах холбоосыг үзнэ үү.

http://shiotani95.blog.fc2.com/

https://www.osaka-up.or.jp/book.php?isbn=978-4-87259-853-7

https://amzn.asia/d/1T90cui

МУИС, ШУС, ХУС
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ

Хуваалцах
25

Видео танилцуулга

https://youtu.be/vCUFSxeIEEE

Шинэ мэдээ

  • 0
    “Хувьсан өөрчлөгдөх хөдөлмөр: Дижитал эриний хөдөлмөр эрхлэлтийн боломж” нэгдсэн форум, өдөрлөг болно
    2026-04-14
  • 0
    Бакалаврын судалгааны ажил бичиж буй оюутнуудад зориулсан чиглүүлэх уулзалтыг зохион байгууллаа
    2026-04-10
  • 0
    “Ази судлал” оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо.
    2026-04-10
  • 0
    “ АЗИ СУДЛАЛ” ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ХӨТӨЛБӨР
    2026-04-09
  • 0
    Хятад хэлний салбарын “Хятад хэлний баяр” амжилттай болж өндөрлөлөө
    2026-04-09

Бусад сургуулиуд

Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
Бизнесийн сургууль
Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
Хууль зүйн сургууль
Завхан сургууль
Эрдэнэт сургууль
Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

Төрийн байгууллагууд
Шинжлэх ухааны академи
Боловсролын хүрээлэн
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг
Залуучуудын өргөн чөлөө 1
Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II байр

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль
ICAS2021
  • Мэдээ
  • English