• Монгол Улсын Их Сургууль
  • asiandep@num.edu.mn
  • Мэдээ
  • English
logosmallwhitelogosmallwhitelogosmallwhitelogosmallwhite
  • НҮҮР
  • ТАНИЛЦУУЛГА
  • СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
  • ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
ICAS2021
✕

“Хятад монгол орчуулгын улсын уралдаан” амжилттай зохион байгуулагдлаа.

МУИС ШУС ХУС-ын Ази судлалын тэнхимийн хятад судлалын салбар болон МУИС-ийн Орчуулагч, Хэлмэрчийн Мэргэшлийн Үнэлгээний Төвтэй хамтран хятад хэлний үеийн галиг тогтоосны 10 жилийн ойд зориулсан “Хятад монгол орчуулгын улсын уралдаан” амжилттай болж өндөрлөлөө.

Тус уралдаан нь 11 сарын 12-28 болон 12 сарын 5 гэсэн хоёр үе шаттай явагдсан бөгөөд Монголын их, дээд сургуулиудын хятад хэл суралцаж буй оюутнуудын орчуулгын чадвар, хэл соёлын мэдлэг болон мэргэжлийн ур чадварыг сорих зорилготой зохион байгуулагдсан юм.

Энэхүү улсын хэмжээний уралдаанд МУИС, ШУТИС, МУБИС, ХУИС зэрэг нэр хүндтэй сургуулиудын 25 оюутан оролцсон нь арга хэмжээний цар хүрээ, өрсөлдөөний түвшнийг нэмэгдүүлсэн бөгөөд шүүгчдийн үнэлгээгээр эхний шатнаас 8 оюутан шалгарч хоёрдугаар шатанд өрсөлдөв.

Хоёрдугаар шатанд оролцогчид хятад хэлнээс монгол хэл рүү орчуулах даалгаврыг өгөгдсөн хугацаанд гүйцэтгэж, орчуулгын зөв бичих зарчим, найруулгын чанар, утгын үнэн зөв дамжуулалт зэрэг шалгуураар дүгнэгдэн,

1-р байранд МУИС-ийн оюутан Л.Солонго,

2-р байранд МУБИС-ийн оюутан Ж.Аякөз,

3-р байранд ХУИС-ийн оюутан Ш.Болдсайхан, Шагналт байранд ШУТИС-ийн оюутан О.Номин, Шагналт байранд МУИС-ийн оюутан Б.Пүрэвсүрэн нар тус тус эзэлж, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

Уралдааныг зохион байгуулагчид энэхүү арга хэмжээ нь оюутнуудын орчуулгын ур чадварыг дээшлүүлэх, хэл соёлын мэдлэгийг нэмэгдүүлэх болон цаашдын сургалт судалгаа, мэргэжлийн хөгжилд нь чухал хувь нэмэр оруулсан үйл явдал болсныг онцлон тэмдэглэлээ.

МУИС, ШУС, ХУС
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ

Хуваалцах
0

Видео танилцуулга

https://youtu.be/vCUFSxeIEEE

Шинэ мэдээ

  • 0
    “Хувьсан өөрчлөгдөх хөдөлмөр: Дижитал эриний хөдөлмөр эрхлэлтийн боломж” нэгдсэн форум, өдөрлөг болно
    2026-04-14
  • 0
    Бакалаврын судалгааны ажил бичиж буй оюутнуудад зориулсан чиглүүлэх уулзалтыг зохион байгууллаа
    2026-04-10
  • 0
    “Ази судлал” оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо.
    2026-04-10
  • 0
    “ АЗИ СУДЛАЛ” ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ХӨТӨЛБӨР
    2026-04-09
  • 0
    Хятад хэлний салбарын “Хятад хэлний баяр” амжилттай болж өндөрлөлөө
    2026-04-09

Бусад сургуулиуд

Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
Бизнесийн сургууль
Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
Хууль зүйн сургууль
Завхан сургууль
Эрдэнэт сургууль
Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

Төрийн байгууллагууд
Шинжлэх ухааны академи
Боловсролын хүрээлэн
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг
Залуучуудын өргөн чөлөө 1
Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II байр

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль
ICAS2021
  • Мэдээ
  • English