Профессорын судалгааны семинар боллоо

МУИС, ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхимийн Орон судлал (Турк) салбарын профессор, шинжлэх ухааны доктор (Sc.D) Ц.Баттулгын удирдан явуулдаг судалгааны семинар боллоо.
Зочин илтгэгчээр Монголын үндэсний музейн Бүртгэл мэдээлэл, сан хөмрөгийн албаны бүртгэл мэдээллийн санч, МУИС-ийн докторант Б.Буян-орших, “Монголын баруун бүсийн нутаг дахь хүн чулууны судалгаа (XI-IX)” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Профессорын судалгааны семинарт оролцсон нийт багш, эрдэмтэн судлаач, оюутан залуус та бүхэнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ цаашдын судалгаа, эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсэн ерөөе.
МУИС, ШУС, ХУС
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ



