МОНГОЛ УЛСАД ЯПОН ХЭЛТЭЙ БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭЖ ЭХЭЛСНИЙ 50 ЖИЛИЙН ОЙН ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛНО.

1975 оны 2 дугаар сард МУИС-д япон хэлийг зааж эхэлснээс хойш хагас зууныг үдэж байна. Өнөөдөр япон хэлний багш, япон судлаач, япон хэлний орчуулагч, гадаад албаны ажилтан мэргэжлээр төгссөн 762 төгсөгч, япон хэлний оройн курсыг төгссөн 303 төгсөгч маань Монгол улс хийгээд дэлхийн олон улс оронд бүхий л салбарт амжилттай ажиллаж байна. Бидний амжилт, бидний бахархал болсон нийт Төгсөгчдөө хүндэтгэн угтах энэхүү үйл ажиллагааг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн Япон судлалын хамт олон, Монголын япон хэлний багш нарын холбооноос зохион байгуулах гэж байна. Мөн Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам дэмжигч байгууллагаар оролцож байна.
Үе үеийн төгсөгчид, багш нар, хамтран ажиллагч байгууллага Та бүхнийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр МУИС-ийн 1 дүгээр байрны Дугуй танхимд урьж байна.
Хүндэтгэлийн хурал: 2025 оны 11 сарын 28-ны өдрийн 14 цагаас 17:30 цаг хүртэл МУИС-ийн 1 дүгээр байрны түүхт Дугуй танхимд болох энэхүү баярын хуралд үе үеийн төгсөгчид, багш нар, судлаачид, оюутнууд, хамтран ажиллагчид оролцоно. Япон судлалын салбарын төгсөгчдийн төлөөлөл болон багш нарынхаа яриаг сонсон, хамтдаа зургаа авахуулж, мартагдашгүй сайхан дурсамжийг бүтээцгээе.
Хүндэтгэлийн хүлээн авалт: 2025 оны 11 сарын 28-ны өдрийн 18 цагаас 22 цаг хүртэл Туушин зочид буудлын Soyombo Function Hall-д болно. Багш нар, найз нөхөд, нэг ангийнхан, япон судлалын салбарынхантайгаа уулзаж, халуун дулаан уур амьсгал дунд дурсамж дүүрэн нэгэн оройг хамтдаа өнгөрүүлцгээе.
Та бүхэн 11 сарын 24-ний дотор QR кодоор нэвтэрч бүртгүүлнэ үү.
Холбоо барих утас: С.Баттулга 99019977, Ц.Дэлгэрэхцэцэг 99891109, Э.Батжаргал 99014142, П.Энхжаргал 99185664 (бүртгэл хариуцна)
МУИС, ШУС, ХУС
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ

