• Монгол Улсын Их Сургууль
  • asiandep@num.edu.mn
  • Мэдээ
  • English
logosmallwhitelogosmallwhitelogosmallwhitelogosmallwhite
  • НҮҮР
  • ТАНИЛЦУУЛГА
  • СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
  • ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
ICAS
✕

Ази судлалын тэнхимийн профессор С.Баттулга, Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртлээ

МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн профессор Сүхээгийн Баттулгад 10 дугаар сарын 23-ны өдөр 2025 онд батламжилсан Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөлийг гардуулан өгөх ёслол Элчин сайдын өргөөнд боллоо.

Профессор С.Баттулга нь МУИС-д 1994 оноос хойш 30 гаруй жилийн турш япон судлал, соёлын антропологи, олон улс судлал зэрэг чиглэлээр сургалт, судалгааны ажил хийж байгаа бөгөөд 2008 оноос профессор цол хүртсэн билээ.

Тэрбээр Японы их сургууль, судалгааны байгууллагуудтай холбоо тогтоон, эрдэм шинжилгээний харилцааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ сүүлийн үед гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээ зэрэг чиглэлээр Японы байгууллагатай хамтран судалгаа хийж, Монгол Улсын хөгжилд эрдэм шинжилгээний үүднээс хувь нэмэр оруулах, зөвлөмж боловсруулан хүргэх мөн Японы модернизац болон гадаадын хөгжлийн хамтын ажиллагааны түүхтэй холбоотой сэдвээр лекц, илтгэл хэлэлцүүлэх зэргээр хоёр орны эрдэм шинжилгээний харилцаа, харилцан ойлголцол, найрамдалт харилцааг гүнзгийрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байна.

Профессор С.Баттулгын цаашдын эрдэм судлал, сурган хүмүүжүүлэх их үйлсэд улам их амжилт хүсэн ерөөе.

МУИС, ШУС, ХУС
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ

Хуваалцах
1

Видео танилцуулга

https://youtu.be/vCUFSxeIEEE

Шинэ мэдээ

  • 0
    Хамтын ажиллагааны уулзалт боллоо.
    2026-06-03
  • 0
    Бакалаврын судалгааны ажлаа амжилттай хамгааллаа.
    2026-05-26
  • 0
    Эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт оролцлоо.
    2026-05-25
  • 0
    “Миний мэдэх Турк орон” эсээ бичлэгийн улсын уралдааны шагналыг гардууллаа.
    2026-05-19
  • 0
    “Миний мэдэх Турк орон” эсээ бичлэгийн уралдааны эцсийн шалгаруулалтын дүн гарлаа.
    2026-05-17

Бусад сургуулиуд

Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
Бизнесийн сургууль
Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
Хууль зүйн сургууль
Завхан сургууль
Эрдэнэт сургууль
Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

Төрийн байгууллагууд
Шинжлэх ухааны академи
Боловсролын хүрээлэн
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг
Залуучуудын өргөн чөлөө 1
Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II байр

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль
ICAS
  • Мэдээ
  • English