• Монгол Улсын Их Сургууль
  • asiandep@num.edu.mn
  • Мэдээ
  • English
logosmallwhitelogosmallwhitelogosmallwhitelogosmallwhite
  • НҮҮР
  • ТАНИЛЦУУЛГА
  • СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
  • ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
ICAS2021
✕

Хятад судлал салбарын багш нар ӨМИС-д мэргэжил дээшлүүлж байна

БНХАУ-ын Өвөр Монголын Их Сургуулийн Олон улсын боловсролын сургуулиас Монгол улсын ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулийн хятад хэлний багш нарт зориулан уламжлал болгон зохион байгуулж буй “Хятад хэл заах арга зүйн мэргэжил дээшлүүлэх сургалт”-нд МУИС-ийн Ази судлалын тэнхимийн Хятад судлалын салбарын таван багш 2025 оны 10-р сарын 13-наас 17-ны хооронд хамрагдаж байна.

Тус сургалтаар багш нар хятад хэлний авиа зүй, ханз, үгийн сан, хэл зүйг суралцагчдад хэрхэн үр дүнтэйгээр эзэмшүүлэх болон сургалтанд хиймэл оюуныг ашиглах зэрэг чиглэлээр заах арга зүйн орчин үеийн шинэ арга барилаас суралцан мэргэжил мэдлэгээ дээшүүлэхээс гадна хятад үндэстний соёл, зан заншлыг гүнзгийрүүлэн мэдэж, Или сүүний үйлдвэр, орон нутгийн музей үзэж сонирхон, ӨМӨЗО-ны аж үйлдвэр, орчин үеийн техник технологийн хөгжилтэй биечлэн танилцана.

Энэхүү сургалтанд хамрагдсанаар хятад судлалын салбарын сургалтын чанарыг улам сайжруулах чухал ач холбогдолтой юм.

Үүний зэрэгцээ ӨМИС-тай хамтарсан судалгаа хийх, төсөл хэрэгжүүлэх, сурах бичиг зохиох, оюутан солилцох зэргээр хамтран ажиллахаар холбогдох удирдлагуудтай уулзаж ярилцах юм.

МУИС, ШУС, ХУС
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ

Хуваалцах
0

Видео танилцуулга

https://youtu.be/vCUFSxeIEEE

Шинэ мэдээ

  • 0
    “Түрэг судлал” улсын хэмжээний оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо
    2025-12-16
  • 0
    “Солонгос судлал 2025” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
    2025-12-15
  • 0
    “Түрэг судлал” оюутны эрдэм шинжилгээний хуралд урьж байна
    2025-12-13
  • 0
    “Хятад монгол орчуулгын улсын уралдаан” амжилттай зохион байгуулагдлаа.
    2025-12-10
  • 0
    Солонгос хэлний эсээ бичлэгийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.
    2025-12-09

Бусад сургуулиуд

Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
Бизнесийн сургууль
Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
Хууль зүйн сургууль
Завхан сургууль
Эрдэнэт сургууль
Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

Төрийн байгууллагууд
Шинжлэх ухааны академи
Боловсролын хүрээлэн
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг
Залуучуудын өргөн чөлөө 1
Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II байр

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль
ICAS2021
  • Мэдээ
  • English