• Монгол Улсын Их Сургууль
  • asiandep@num.edu.mn
  • Мэдээ
  • English
logosmallwhitelogosmallwhitelogosmallwhitelogosmallwhite
  • НҮҮР
  • ТАНИЛЦУУЛГА
  • СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
  • ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
ICAS2021
✕

“Миний мэдэх Турк орон” эсээ бичлэгийн уралдааны шагналыг гардууллаа.

МУИС-ийн ШУС-ийн Ази судлалын тэнхимийн Турк орон судлалын салбар болон Монгол Улс дахь Бүгд Найрамдах Турк Улсын элчин сайдын яамтай хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулсан “Миний мэдэх Турк орон” эсээ бичлэгийн уралдааны шагналыг БНТУ-ын Элчин сайдын яамын соёлын өргөөнд өнөөдөр гардуулаа.

Тус шагнал гардуулах үйл ажиллагаанд БНТУ-аас МУ-д суугаа элчин сайд хатагтай Башак Гэнч Юүксэл, МУИС, ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхимийн багш, доктор, профессор Ц.Баттулга, МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Д.Ганболд, МУИС-ийн Ази судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Б.Аззаяа, Н.Гэрэлмаа, МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Г.Нарантунгалаг, МУИС-ийн Ази судлалын тэнхимийн багш Т.Загарпэрэнлэй, “Оюут” урлагийн үүсгэн байгуулагч, Монголын калиграфийн урлагийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Р.Эрдэнэболор болон бусад зочид төлөөлөгч, албаны хүмүүс оролцлоо.

Хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү эсээ бичлэгийн уралдаанд энэ жил нийт 15 гаруй аймгийн 80 орчим сумаас сурагчид амжилттай оролцсон бөгөөд мэргэжлийн шүүгчдийн гурван үе шаттай шалгаруулалтаар

1-р байр: А.Мишээл /Улаанбаатар, НЕБ Монгол 3-р сургууль/
2-р байр: Ш.Энхзаяа /Улаанбаатар, НЕБ 61-р сургууль/
3-р байр: Ж.Амина /Баян-Өлгий аймаг, Дарын цогцолбор сургууль/
Тусгай байр: У.Эгиймаа /Дархан-Уул аймаг, ЕБ 4-р сургууль/ нар шалгалт байранд шалгарлаа.

Улсын хэмжээнд зарласан “Миний мэдэх Турк орон” эсээ бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон нийт сурагчид болон зохион байгуулж, шүүгчдээр ажилласан нийт эрдэмтэн багш нарт талархал дэвшүүлэхийн зэрэгцээ цаашдын сурлага, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

МУИС, ШУС, ХУС
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ
Хуваалцах
1

Видео танилцуулга

https://youtu.be/vCUFSxeIEEE

Шинэ мэдээ

  • 0
    “Түрэг судлал” улсын хэмжээний оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо
    2025-12-16
  • 0
    “Солонгос судлал 2025” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
    2025-12-15
  • 0
    “Түрэг судлал” оюутны эрдэм шинжилгээний хуралд урьж байна
    2025-12-13
  • 0
    “Хятад монгол орчуулгын улсын уралдаан” амжилттай зохион байгуулагдлаа.
    2025-12-10
  • 0
    Солонгос хэлний эсээ бичлэгийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.
    2025-12-09

Бусад сургуулиуд

Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
Бизнесийн сургууль
Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
Хууль зүйн сургууль
Завхан сургууль
Эрдэнэт сургууль
Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

Төрийн байгууллагууд
Шинжлэх ухааны академи
Боловсролын хүрээлэн
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг
Залуучуудын өргөн чөлөө 1
Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II байр

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль
ICAS2021
  • Мэдээ
  • English