Хятад судлалын “Хээрийн хичээл” амжилттай боллоо.

МУИС, ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхимийн Хятад судлалын салбарын багш, оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хээрийн хичээл нь энэ жил “Тайчи хийн дасгал сурах” сэдвийн хүрээнд 2025 оны 5-р сарын 8-ны өдөр Төв аймгийн Манзуширын хийдэд амжилттай болж өнгөрлөө.
Сургалтын уламжлалт орчныг өөрчлөн, оюутнуудын танхимаар сурсан мэдлэг чадварыг практикт бататгах, суралцах үйл явцыг хөхүүлэн дэмжих, багш, оюутан хоорондын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготойгоороо ач холбогдолтой тус хичээлд тэнхимийн эрхлэгч Д.Ундрах, мэргэжилтэн багш Жу янь тэргүүтэй багш нар, хятад судлалын бүх түвшний оюутнууд идэвхтэй оролцож, хятад үндэстний Тайчи хийн дасгал суралцахаас гадна хэл соёлын мэдлэгээ сорин өрсөлдлөө.
МУИС, ШУС, ХУС
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ

