• Монгол Улсын Их Сургууль
  • asiandep@num.edu.mn
  • Мэдээ
  • English
logosmallwhitelogosmallwhitelogosmallwhitelogosmallwhite
  • НҮҮР
  • ТАНИЛЦУУЛГА
  • СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
  • ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
ICAS2021
✕

Профессорын судалгааны семинар боллоо.

МУИС, ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхимийн “Профессорын судалгааны семинар” 2025.05.09-ны өдөр МУИС-ийн хичээлийн II байрны 439 тоотод боллоо.

Энэхүү семинарын анхны зочноор МУИС, ШУС, НУС-ын Антропологи, археологийн тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор, МУИС-ийн Нүүдэлчдийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Төмөр-Очирын Идэрхангай оролцлоо.

Доктор, дэд профессор Т.Идэрхангай 2005 онд МУИС-ийн Түрэг судлалын ууган төгсөгчдийн нэг бөгөөд энэхүү профессорын семинарт “Эртний төр улсуудын түүхийн судалгаа (2020-2024 оны археологийн судалгааны шинэ үр дүнгээс)” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, сүүлийн жилүүдэд хийж буй судалгааны ажлынхаа тухай танилцууллаа.

Тэрээр Хүннү гүрний археологийн дурсгалын судалгаа ба Харганын дөрвөлжин дэх “Луут хот”-ын малтлага судагаа,он цаг, Сяньби гүрний археологийн судалгаа ба “Гавилуй уул”-ын малтлага судалгаа ба он цагийн асуудал, Хүрэл зэвсгийн үеийн Дөрвөлжин булшны соёл, Хүннүгийн хамаарал, Буган хөшөөний багаж, хэрэгсэл, эзэнт гүрний үеийн шинэ оршуулгын судалгаа мөн Говийн бүсийн археологийн нэгдсэн хайгуул судалгаа зэрэг сэдвийн хүрээнд сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ.

Доктор, дэд профессор Т.Идэрхангай таны цаашдын эрдэм судалгаа, сурган хүмүүжүүлэх үйлсэд улам их амжилт хүсэхийн зэрэгцээ семинарт хүрэлцэн ирсэн багш, эрдэмтэн судлаач, оюутан залуус та бүхэнд талархал дэвшүүлье.

 

МУИС, ШУС, ХУС
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ

Хуваалцах
1

Видео танилцуулга

https://youtu.be/vCUFSxeIEEE

Шинэ мэдээ

  • 0
    “Солонгос хэлний эсээ бичлэг”-ийн улсын уралдаан болно
    2025-11-11
  • 0
    Профессорын судалгааны семинар болно
    2025-11-10
  • 0
    “Түрэг судлал” оюутны эрдэм шинжилгээний хурал болно
    2025-11-10
  • 0
    МОНГОЛ УЛСАД ЯПОН ХЭЛТЭЙ БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭЖ ЭХЭЛСНИЙ 50 ЖИЛИЙН ОЙН ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛНО.
    2025-11-06
  • 0
    #дийддийд цуврал уулзалт ярилцлага боллоо.
    2025-10-31

Бусад сургуулиуд

Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
Бизнесийн сургууль
Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
Хууль зүйн сургууль
Завхан сургууль
Эрдэнэт сургууль
Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

Төрийн байгууллагууд
Шинжлэх ухааны академи
Боловсролын хүрээлэн
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг
Залуучуудын өргөн чөлөө 1
Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II байр

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль
ICAS2021
  • Мэдээ
  • English