• Монгол Улсын Их Сургууль
  • asiandep@num.edu.mn
  • Мэдээ
  • English
logosmallwhitelogosmallwhitelogosmallwhitelogosmallwhite
  • НҮҮР
  • ТАНИЛЦУУЛГА
  • СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
  • ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
ICAS2021
✕

“Спортоор нөхөрлөе” өдөрлөг боллоо.

Ази судлалын тэнхимийн “Спортоор нөхөрлөе”өдөрлөг 2025 оны 04-р сарын 12-ны өдөр буюу өнгөрөгч бямба гаригт нийт багш, ажилтан, оюутан залуусын дунд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Спорт өдөрлөгийг Ази тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Д.Ундрах, МУИС, ШУС-ийн Хүмүүнлэгийн Ухааны Салбар хариуцсан дэд захирал, доктор (Ph.D), дэд профессор Г.Элдэв-Очир нар нээж үг хэллээ.

Тус өдөрлөг нь сагсан бөмбөг /3х3/, гар бөмбөг, ширээний теннисс, дартсын төрлүүдэд эрэгтэй, эмэгтэй аваргуудаа шалгаруулсан бөгөөд Солонгос орон судлал, Турк орон судлал, Хятад орон судлал, Япон орон судлалын багаас гадна багш нарын баг оролцлоо.

Дөрвөн төрөлтийн нийт оноогоор тус тэмцээнийг Хятад орон судлалын баг тамирчид манлайлж, тэргүүн байрт шалгарч шилжин явах цом, мөнгөн шагналын эзэд болсон бол дэд байрт өнгөрсөн жилийн аварга Солонгос орон судлалын баг тамирчид шалгарлаа.

Тэнхимийн багш, ажилтан төдийгүй оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, энэхүү гурвалсан харилцааг улам эерэг, зөв боловсон болгоход чиглэсэн тус өдөрлөг нь уламжлал болгон тогтож, жил бүр зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.

Спорт өдөрлөгт идэвх санаачлагатай хамтран оролцсон нийт багш, ажилтан, оюутан залуус та бүхэнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ цаашдын сургалт, судалгаа, спортод өндөр амжилт хүсье.

 

МУИС, ШУС, ХУС
Ази судлалын тэнхим

Хуваалцах
1

Видео танилцуулга

https://youtu.be/vCUFSxeIEEE

Шинэ мэдээ

  • 0
    “Миний мэдэх Турк орон” эсээ бичлэгийн уралдааны шагналыг гардууллаа.
    2025-06-02
  • 0
    Хятад судлалын “Хээрийн хичээл” амжилттай боллоо.
    2025-05-12
  • 0
    Япон судлалын оюутнууд япон соёлыг бодитоор мэдэрч, суралцлаа
    2025-05-12
  • 0
    Профессорын судалгааны семинар боллоо.
    2025-05-12
  • 0
    Та бүхнийг Профессорын судалгааны семинарт урьж байна.
    2025-05-08

Бусад сургуулиуд

Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
Бизнесийн сургууль
Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
Хууль зүйн сургууль
Завхан сургууль
Эрдэнэт сургууль
Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

Төрийн байгууллагууд
Шинжлэх ухааны академи
Боловсролын хүрээлэн
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг
Залуучуудын өргөн чөлөө 1
Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II байр

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль
ICAS2021
  • Мэдээ
  • English