• Монгол Улсын Их Сургууль
  • asiandep@num.edu.mn
  • Мэдээ
  • English
logosmallwhitelogosmallwhitelogosmallwhitelogosmallwhite
  • НҮҮР
  • ТАНИЛЦУУЛГА
  • СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
  • ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
ICAS2021
✕

Хамтран ажиллах санамж бичиг байгуулав

2025 оны 4-р сарын 8-ны өдөр МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбар хариуцсан дэд захирал, доктор (Ph.D), дэд профессор Г.Элдэв-Очир ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор О.Шинэбаяр нар тус хоёр байгууллагын хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

Санамж бичгийг байгуулахад, МУИС-ийн Ази судлалын тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Д.Ундрах, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор М.Жавхлан болон Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), дэд профессор Т.Баясгалан нар оролцлоо.

​Санамж бичгийн хүрээнд 15 чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөжээ. Тухайлбал, хамтарсан болон захиалгат эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалтын ажил гүйцэтгэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хурал зөвлөгөөн, сургалт семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах, эрдэмтэн судлаачдаар лекц уншуулах, гадаад хамтын ажиллагааны хүрээнд эрдэмтэн судлаачдыг урьж ажиллуулах, судалгааны бүтээл, ном, товхимол, сэтгүүл солилцох, магистрант, докторантын судалгааны ажилд зөвлөгөө өгөх, хамтран удирдах, шүүмж бичих, сургалт хийх зэрэг асуудлуудыг хамарсан байна.

​Энэ үеэр талууд тус санамж бичгийг хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцож, нэн тэргүүнд хийх ажлын талаар зөвлөлдлөө. Санамж бичиг нь гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд жил бүр хэрэгжилтийг хамтран хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх юм.

МУИС, ШУС, ХУС
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ

Хуваалцах
0

Видео танилцуулга

https://youtu.be/vCUFSxeIEEE

Шинэ мэдээ

  • 0
    “Түрэг судлал” улсын хэмжээний оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо
    2025-12-16
  • 0
    “Солонгос судлал 2025” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
    2025-12-15
  • 0
    “Түрэг судлал” оюутны эрдэм шинжилгээний хуралд урьж байна
    2025-12-13
  • 0
    “Хятад монгол орчуулгын улсын уралдаан” амжилттай зохион байгуулагдлаа.
    2025-12-10
  • 0
    Солонгос хэлний эсээ бичлэгийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.
    2025-12-09

Бусад сургуулиуд

Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
Бизнесийн сургууль
Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
Хууль зүйн сургууль
Завхан сургууль
Эрдэнэт сургууль
Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

Төрийн байгууллагууд
Шинжлэх ухааны академи
Боловсролын хүрээлэн
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг
Залуучуудын өргөн чөлөө 1
Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II байр

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль
ICAS2021
  • Мэдээ
  • English