Антропологи, археологийн тэнхим 2020 оны байдлаар 11 үндсэн багш, 50 хувийн 1 багш, цагийн 4 багш, 1 захиргааны туслах ажилтны бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хоёр үндсэн багш чөлөө авсан байгаа тул 9 үндсэн багш ажиллаж байна. Багш нараас гадна тэнхимийн бүрэлдэхүүнд Археологийн лаборатори, Био-археологийн лаборатори болон Монголын түүх, археологийн дурсгалыг хамгаалах үндэсний төв болон Жендер судлалын төв үйл ажиллаж байна. Мөн 2500 орчим тооны мэргэжлийн ном, сэтгүүл бүхий номын сан ажиллаж байна. Мөн Антропологи, археологийн тэнхимийн оюутнуудын Антропос клуб оюутнуудын дундах аливаа үйл ажиллагааг зохион байгуулдаг.  

БҮРЭЛДЭХҮҮН

Антропологи, археологийн тэнхим 2023 оны байдлаар 11 үндсэн багш, цагийн 4 багш, 1 захиргааны туслах ажилтны бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үндсэн багшийн 90 хувь доктор (PhD) зэрэг хамгаалсан бөгөөд Британийн Кембржийн ИС, Японы Хоккайдогийн ИС, Германы Боннын ИС, Германы Фрай ИС, Украйны Одессын Их Сургууль, Хятадын Хонконгийн ИС, Японы Шига Мужийн ИС, Оросын Эрхүү Хотын УИС, АНУ-ын Ийелын их сургууль зэрэг сургуулиудад суралцан бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалжээ. 2023 оны байдлаар 11 үндсэн багшаас доктор Л. Мөнх-Эрдэнэ (Munkh-Erdene Lhamsuren) Германы Макс Планкийн Нийгмийн антропологийн хүрээлэнд ахлах судлаачаар ажиллаж байна. Доктор Д. Бум-Очир (Bumchir Dulam) Лондон Коллеж ИС-ийн Антропологийн тэнхимд пост-докторын судалгаа хийж дуусгаад ирлээ. Мөн манай тэнхим дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй мэргэжлийн (Web of Science болон Scopus-д бүртгэлтэй) сэтгүүлд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийн тоогоороо (2020 оны байдлаар үндсэн багш нарын хэвлүүлсэн нийт 33 өгүүлэл) нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарууд дундаа МУ-ын хэмжээнд дээгүүр байр эзэлж байна. Антропологи болон археологийн салбараар Монголоос гадна Дотоод Азийн (Inner Asia) бүсэд байгаа их сургуулиуд дотор олон улсын түвшинд өрсөлдөхүйц хэмжээнд чадварлаг мэргэжлийн байгууллага болон хөгжиж байна.