Монгол улсаас Дублин хотын их сургуульд зочин судлаачаар ажиллаж буй Антропологи, археологийн тэнхимийн докторын оюутан, цагийн багш Г.Зулбаатар

Антропологийн тэнхимийн докторын оюутан, цагийн багш Г.Зулбаатар 2025 оны 1-р сараас 6-р сарын хооронд Бүгд Найрамдах Ирланд Улсын Дублин хотын их сургуульд (Dublin City University) Европын холбоо, МУИС ААТ болон Монголын антропологийн Холбооны хамтарсан Төв Ази дахь Нийгэм, соёлын инновацын судалгааны төслийн (CARSI-Central Asian Research on Social Innovation) хүрээнд зочин судлаачаар ажиллаж байна.
Тэрээр докторын диссертацийн ажил болох “Соёлоор эдгээхүй: Ардын анагаах ухааны нийгэм соёл дахь үүрэг” (Cultural Healing: The Role of Folk Medicine and Rituals in Mongolian Society) сэдэвт судалгааны судлагдсан байдал, онол арга зүйн асуудлын талаар судалгаа хийж байна. Үүнээс гадна Монголын уламжлалт анагаах ухаан, соёлын өв, анагаахын антропологи, соёлын антропологийн хүрээнд судалгааны ажлуудыг судалгаа хийж, дотоодын болон олон улсын хөндлөнгийн үнэлгээтэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэхээр ажиллаж байна. Өгүүлэлдээ монголын уламжлалт анагаах ухааны түүх, арга ухааны соёлын харилцаа хамаарал ёс зүйн тухай судалгаа хийж байна. Мөн хийж буй судалгааныхаа хүрээнд 2025 оны 5 дугаар сард дотоодын сэтгүүл 1 өгүүлэл, танин мэдэхүйн олон нийтийн сэтгүүлд 1 өгүүлэл 2025 оны 6-р сарын 11-ээс 15-ны өдөр Бүгд Найрамдах Укбекистан Улсын Ташкент, Самарканд хотноо зохион байгуулагдах “Евроази судлалын шинэ чиг хандлага” хэмээх олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцох юм.
Дублин хотын их сургуульд зочин судлаачаар ажиллахын хажуугаар тус сургуулийн докторын оюутнуудтай хамтран ажиллаж, нийгмийн шинжлэх ухааны онол арга зүй, олон улсын сэтгүүлд судалгааны өгүүлэл хэвлэн нийтлүүлэх, судалгааны төсөл боловсруулах гэх мэт антропологийн судалгаанд чухал арга зүйд суралцаж байна.
Visiting Researcher from Mongolia at Dublin City University
From January to June 2025, G. Zulbaatar, a PhD candidate and part-time lecturer at the Department of Anthropology, National University of Mongolia, is working as a visiting researcher at Dublin City University, Ireland. His visit is part of the Central Asian Research on Social Innovation (CARSI) project, jointly supported by the European Union, the School of Arts and Sciences at NUM, and the Mongolian Anthropological Association.
Zulbaatar’s research focuses on his doctoral dissertation titled “Cultural Healing: The Role of Folk Medicine and Rituals in Mongolian Society.” He explores the significance of traditional healing practices in contemporary society through the lens of medical and cultural anthropology. His ongoing work aims to publish articles in both national and international peer-reviewed journals, covering topics such as the history, cultural meanings, and ethical dimensions of Mongolian traditional medicine.
As part of his academic engagement, he plans to publish two articles in May 2025—one in a national academic journal and one in a public outreach magazine. Additionally, he will present his research at the upcoming international conference “New Directions in Eurasian Studies,” which will be held in Tashkent and Samarkand, Uzbekistan, from June 11–15, 2025.
While in Dublin, Zulbaatar is also actively collaborating with fellow PhD researchers at DCU, gaining experience in international publishing, developing research proposals, and deepening his methodological knowledge in the social sciences.

