Эрхэм зорилго
Социологи нийгмийн ажлын мэргэжлээр олон улсын стандартын шаардлагын төвшинг хангахуйц үндэсний боловсон хүчнийг бэлтгэх нь тус тэнхмийн хэтийн эрхэм зорилго мөн.
Үйл ажиллагааны чиглэл
Тус тэнхим нь 1991 оноос социологийн мэргэжлээр, 2000 оноос нийгмийн ажилтны чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсэн бөгөөд бакалавр, магистр, докторын 3 шатны сургалт явуулдаг. Үүний зэрэгцээ социологи, нийгмийн ажлын мэргэжлээр сургалт явуулдаг их, дээд сургуулийн оюутан багш нарын дунд эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг. Мөн тус тэнхмийн хамт олон сургалтын үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ улс орны болон олон улсын чанартай захиалгат судалгаа, төсөл хэрэгжүүлж байдаг онцлогтой
Манай төгсөгчид
Социологич мэргэжилтэн бэлтгэх хүрээнд одоогоор нийт 20 удаагийн төгсөлтөөр 500-аад социологич, нийгмийн ажилтны 3 удаагийн төгсөлтөөр 12 гаруй нийгмийн ажлын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн гаргажээ.
Салбарын өөрийн үнэлгээний тайлангаас үзэхэд социологич мэргэжлээр төгсөгчдийн гуравны хоёр нь төр захиргаа, их дээд сургууль, коллеж, судалгааны байгууллага, төрийн бус, олон нийтийн байгууллагад ажиллаж зарим нь гадаадын магитсрантурт элсэн суралцаж байна.
Нийгмийн ажлын мэргэжлээр төгсөгчдийн олонх нь /70 орчим хувь/ нь төрийн болон төрийн бус байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байна. Тухайлбал, төрийн нийгмийн хамгаалал, халамжийн салбар байгууллагуудад, орон нутгийн захиргаанд нийгмийн албанд, ЕБС-д нийгмийн ажилтны орон тоон дээр ажиллаж байгаа юм. Мөн нийгмийн үйлчилгээний чиглэлийн төрийн бус байгууллагад тодорхой хувь нь ажиллаж байгаа ба өөрсдийн санаачлагаар байгууллага үүсгэн амжилт гаргаж байгаа төгсөгчид ч бий.
Гадаад харилцаа
– Өмнөд Солонгос Сөүлийн Их Сургууль
– Япон улсын Аyoma Gaikuin Их Сургууль
– Унгар улсын Төв Европын Их Сургууль
– 2001 оноос ХБНГУ-ын Мюнстер хотын Нийгмийн ажлын дээд сургуультай хамтран “Нийгмийн ажлын бакалаврын сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох нь” төслийг хэрэгжүүлсэн. 2006 оноос “Нийгмийн ажлын магистрын сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох нь” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.