Санхүүчдийн баярын хүрээнд зохион байгуулсан Спортын 5 төрөлт тэмцээний тайлан

sport1sport2

МУИС-ийн Орхон сургуулийн Санхүү Эдийн засгийн тэнхим нь Санхүүчдийн баярыг угтан спортын арга хэмжээг 2016 оны 11 сарын 19-нд зохион байгуулсан. Тэмцээн нь дараах төрлөөр явагдсан. Үүнд:

  1. Сагс
  2. Волейбол
  3. Шатар
  4. Даам
  5. Буухай төрлөөр зохион байгуулагдсан.

Тэмцээний журам

Гар бөмбөг: Анги тус бүрээс эрэгтэй 7, эмэгмэй 7-н гшиүүний бүрэлдэхүүнтэй явагдана. /Талдаа 15-н оноогоор тоглоно/

Сагсан бөмбөг: Анги тус бүрээр эрэгтэй 6, эмэгтэй 6-н гишүүний бүрэлдэхүүнтэй явагдана. /Эрэгтэй 7-н минутаар 2 үе, эмэгтэй 6-н минутаар 2 үе тоглоно/

Буухиа: Анги тус бүрээс эрэгтэй 3, эмэгтэй 2 гишүүний бүрэлдэхүнтэй явагдана

Шатар: Анги тус бүрээс эрэгтэй 2, эмэгтэй 2 гишүүний бүрэлдэхүүнтэй явагдана

Даам: Анги тус бүрээс эрэгтэй 2, эмэгтэй 2 гишүүний бүрэлдэхүүнтэй явагдана

Шилдэгийн шилдэг анги шалгаруулах журам

Тэмцээн тус бүрт түрүүлсэн багуудад мөнгөн шагнал олгохгүй ба медаль, өргөмжлөл гардуулна. Харин ангийн нийлбэр оноогоор “Шилдэгийн шилдэг анги”шалгаруулна.

“Шилдэгийн шилдэг анги” шалгаруулах журам

  1. Тэмцээний оноо /сагс, волейбол, дартс, шатар, даам/-60 оноо/
  2. Ангийн идэвхийн оноо /ирц, хувцас жигдрэлт, / -40оноо

 Багын онооны задаргаа

Байр 1 2 3 4 5 6
Сагс 15 13 10 8 6 4
Bолейбол 15 13 10 8 6 4
Буухиа 10 9 9 7 6 5
Шатар 10 9 9 7 6 5
Даам 10 9 9 7 6 5
НИЙТ 60 53 44 37 30 23

Сагсны төрөл нь эрэгтэй эмэгтэйгээр тус тус зохиогдсон. Үүнд:

Эрэгтэй төрөлд

1-р байр Санхүү, банк-3 анги

2-р байр БУ 2.1 анги

3-р байр СЭЗ-4 анги

Эмэгтэй төрөлд

1-р байр Санхүү, банк-3 анги

2-р байр БУ 2.2 анги

3-р байр СЭЗ-4 анги

Волейболын төрөл нь эрэгтэй эмэгтэйгээр тус тус зохиогдсон. Үүнд:

Эрэгтэй төрөлд

1-р байр Даатгал-3 анги

2-р байр Санхүү, банк-3 анги

3-р байр БУ 2.2  анги

Эмэгтэй төрөлд

1-р байр Санхүү эдийн засаг-4 анги

2-р байр Даатгалын эдийн засаг-4 анги

3-р байр БУ 2.1 анги

Шатрын төрөл нь эрэгтэй эмэгтэйгээр тус тус зохиогдсон: Үүнд

Эрэгтэй         

1-р байр БУ 2.1 Г.Өнөртогтох

2-р байр Даатгал-3 Э.Цэрэндондов

3-р байр Даатгал-3 Н.Бямбаренчин

Эмэгтэй

1-р байр ДЭЗ-4 Б.Түвшин

2-р байр СЭЗ-4 Н.Түвшинжаргал

3-р байр БУ 2.2 Б.Хулан

Даамны төрөлд төрөл нь эрэгтэй эмэгтэйгээр тус тус зохиогдсон. : Үүнд

Эрэгтэй    

1-р байр Санхүү, эдийн засаг-4 Б.Намдаг

2-р байр Санхүү, эдийн засаг-4 Б.Анар

3-р байр Санхүү, банк-3 Н.Бямба-Очир

Эмэгтэй

1-р байр БУ 2.2 Б.Сарантуяа

2-р байр ДЭЗ-4 Р.Ариунжаргал

3-р байр БУ 2.1 Б.Болормаа

Мөн Шилдэг тоглогчидийг шалгаруулсан.

Волейбол

Эрэгтэй Даатгал-3 Б.Цэрэнсүлд

Эмэгтэй БУ 2.2 Б.Мөнхзул

Сагс

Эрэгтэй ДЭЗ-4 Г.Хишигдорж

Эмэгтэй Санхүү, эдийн засаг-4 Н.Түвшинжаргал

Буухиа

Байр 1 2 3 4 5 6
Буухиа Авах ёстой оноо 10 9 9 7 6 5
Байр эзэлсэн анги БУ 2.1 СБ-3 СЭЗ-4 БУ 2.2 Даат-3 ДЭЗ-4

Шилдэг анги шалгаруулах журмын дагуу 78 оноогоор Санхүү, Эдийн засаг-4 анги шалгарч шилжин явах цомыг хадгалууллаа.

Тайлан бичсэн: Н.Дэлгэрмөрөн