Бидний тухай

Философи, шашин судлалын тэнхим нь бакалаврын төвшинд философи, шашин судлал, харин магистрантур, докторантурын төвшний сургалтад философи, шашин судлал, буддын гүн ухаан гэсэн гурван хөтөлбөрийн хүрээнд мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх, мөн эдгээр чиглэлээр эрдэм шинжилгээний ажил эрхлэх үйл ажиллагаа явуулдаг. Манай тэнхим профессор-3 дэд профессор-5, зөвлөх профессор-2, ахлах багш-1, багш-2 нийт 13 багшийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Манай тэнхим ОХУ-ын ШУА-ийн Философийн хүрээлэн, Саратовын Техникийн УИС, Эрхүүгийн УИС, Буриадын УИС, Гёрлицийн дээд сургууль,  Беларусийн их сургуулийн философи, шинжлэх ухааны аргазүйн тэнхим, БНХАУ-ын Шандуны Их Сургуулийн Философи, Нийгмийн хөгжлийн сургууль, Бээжингийн Төвийн үндэсний Их Сургуулийн Философи, Шашин судлалын сургууль, ӨМӨЗО-ны Нийгмийн Ухааны Академи, Сурган хүмүүжлийн хороо, Багшийн их сургууль, Азийн философичдын холбоо, ХБНГУ-ын Чөлөөт Берлины Их Сургууль, Лондон дахь Буддын судалгааны төв зэрэг сургалт, эрдэм шинжилгээний байгуулагатай багш судлаач болон мэдээлэл солилцох, бүтээл туурвих, олон улсын эрдэм шинжилгээний хурал хамтран зохион байгуулах зэргээр  хамтран ажиллаж байгаа юм

Чухал холбоосууд