Философи шашин судлал сэтгүүлийн албан ёсны фэйсбүүк хуудас

 “ФИЛОСОФИ, ШАШИН СУДЛАЛ” СЭТГҮҮЛИЙН БИЧЛЭГТ ТАВИГДАХ ШААРДЛАГА

  1. ЭШӨ нь шинэ судалгааны үр дүн байх,
  2. Өгүүллийн эхэнд өгүүллийн нэр; зохиогчийн овог, нэр;  эрдмийн зэрэг цол; харьяа эрдэм шинжилгээний байгууллагын нэр; эрхэлж буй ажил, мэргэжлийг бичих;
  3. Өгүүлэл нь түлхүүр үгс, товч утгатай байх бөгөөд өгүүллэгийн эхэнд бичсэн байх;
  4. Өгүүллэгийг монгол, англи хэлний аль нэгээр бичих;
  5. Монгол хэлээр бичсэн өгүүллэг англи, англи хэлээр бичсэн өгүүллэг монголтовчлолтой байхбаөгүүллийн ард хавсаргах;
  6. Товчлолыг \Abstract\ 8-12 өгүүлбэрт багтаан бичих;
  7. Өгүүллэгийн төгсгөлд Ном зүйг журмын дагуу хийж хавсаргах, (зохиогчийн нэрийн үсгийн дарааллаар, ижил зохиогчтой бол нэрийн эхний үгийн эхний үсгээр жагсаах, зохиогчийн овгийн товчилсон үсгийг зохиогчийн нэрийн өмнө бичих);
  8. Өгүүлэлд төвд, хятад, араб, япон, солонгос зэрэг үсгээр бичсэн нэр томьёо байгаа тохиолдолд тухайн нэр томъёог латин галигийн хамт хаалтанд дагалдуулах ба өгүүлэл дэх гадаад нэр томъёог болж өгвөл монгол хэлэнд  орчуулж хэрэглэсэн байх;
  9. Үсгийн фонт: Microsoft Word программ дээр Times New Roman байх;
  10. Үсгийн хэмжээ: 12
  11. Мөр авалт:  Single
  12. Догол мөр: 5 нэгж \tab\
  13. Өгүүллийн хэмжээ: А4 форматаар 2000-5000 хүртэл үгтэй
  14. Зургийг JPG ба TIFF форматаар, диаграммыг Microsoft Excel дээр үйлдэх;
  15. Зураг хавсаргасан бол зураг нь тайлбартай байхаас гадна зургийн эх сурвалжийг заасан байх; 
  16. Эшлэл зүүлтийг “зохиогчийн нэр” ба “кодын” \footnote\ аргаар авсан байх; 
  17. Үсэг, үг болон найруулга зүйн хувьд алдаагүй, агуулгын хувьд логик зөрчилгүй байх.

Жич: Дээрх шаардлагуудын аль нэгийг дутуу гүйцэтгэх нь тус өгүүллийг хэвлэхгүй байх шалтгаан болно.

Сэтгүүлд бүтээлээ ирүүлж буй бичигч харилцах утас, E-mail хаягийг редакцийн зөвлөлд ирүүлнэ.

Өгүүлэл хүлээн авах цахим хаяг: PRS.journal@num.edu.mn; yanjinsuren@num.edu.mn

Сэтгүүлийн редакцийн зөвлөл