МУИС-ийн Биологийн тэнхимтэй хамтран академик эрх чөлөөний талаарх семинарыг 2023.01.13-ны өдөр зохион байгуулав. Семинарын хүрээнд академик эрх чөлөөний түүх, орчин үеийн чиг хандлагууд, академик эрх чөлөөнд тулгарч буй шинэ асуудлууд хийгээд Монгол дахь академик эрх чөлөөний тухай хоёр тэнхимийн багш нар хэлэлцэж, санал бодлоо солилцлоо.