МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим нь ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ШУА-ийн Философийн хүрээлэн, Зүүн хүрээ Дашчойлин хийдтэй хамтран ерөнхий зохион байгуулагчаар, хамтран зохион байгуулагчаар Бурханы шашин соёлын судлалын хүрээлэн, Номын гурван хүрдэн сан, Монголын Бурхан шашны дээд сургууль ажиллаж “Богд Зонховын сургаал номлолыг дэлгэрүүлэхэд монголчуудын оруулсан хувь нэмэр” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2022 оны 12-р сарын 17-ны өдөр МУИС-ийн I байрны Эрдмийн танхимд зохион байгуулав. Эрдэм шинжилгээний хуралд 15 илтгэгчийн сэдэвт холбогдох шинэ судалгааны үр дүн болсон 13 илтгэлийг хэлэлцүүлэв.