I. Эрдэм шинжилгээний бага хурлын зорилго:
Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан тогтвортой хөгжлийн нэг чухал асуудал болох ногоон ёс зүйн тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, эрдэмтэн судлаачид, багш нарын судалгаа шинжилгээний ажлын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хүрээлэн буй орчны болон экологийн ёс зүйн сургалт, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулахад оршино.
II. Хуралд хэлэлцэх асуудлын ерөнхий чиглэл:
III. Илтгэлийн бичлэгт тавигдах шаардлага:
1. Илтгэл нь агуулгын хувьд шинэ судалгааны үр дүн байна.
2. Эрдэм шинжилгээний илтгэл дараах хэсгүүдтэй байна. Илтгэлийн нэр, илтгэгчийн овог, нэр, ажил, албан тушаал, эрдмийн зэрэг, цол, харилцах утас, Илтгэлийн хураангуй, Түлхүүр үг, Оршил, Үндсэн хэсэг, Дүгнэлт, Ишлэл татсан ном, зохиолын нэрс
3. Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, текст, зураг (график болон фото зураг), хүснэгт, дүгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрсийг оролцуулан A4 хэмжээтэй 7-9 хуудас байна.
4. Илтгэлийг зөвхөн UNICODE- ашиглаж, “Times New Roman”- фонд дээр 12 pt үсгийн өндрийг сонгон, мөр хоорондын зай 1 байх, А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод баруун талаас 2,5 см; зүүн талаас 3 см зайг үлдээж бичнэ. Илтгэлийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглана.
IY.Илтгэл, мэдүүлэг хүлээн авах хугацаа:
Хуралд оролцогчдын мэдүүлгийг 2019 оны 10 сарын 15, илтгэлийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний дотор oyungerelnum@gmail.com, mongolia.philosophy@gmail.com цахим шуудангийн хаягаар ирүүлнэ. Нэмэлт мэдээллийг 99275753, 99003188 дугаарын утсаар лавлана уу.
Мэдүүлэг
Овог нэр | Илтгэлийн сэдэв | Эрдмийн зэрэг, цол | Ажлын газар | Е-майл хаяг | Холбоо барих утас |
Эрдэм шинжилгээний хурал хийх өдөр: 2019 оны 11 сарын 22
Энэхүү хурал МУИС-ийн Төв байр. Эрдмийн танхимд 10.00 цагаас эхэлнэ.
Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулагч:
МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Философи, шашин судлалын тэнхим,
Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэн
ШУТИС-ийн Бизнес Хүмүүнлэгийн Ухааны Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Салбар
МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургууль, Нийгмийн ухааны тэнхим
Монголын Философийн Холбоо
МУИС-ийн Философийн салбарыг төгсөгчдийн холбоо