МУИС-ийн Шинжлэх
Ухааны Сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын “Философи, шашин судлал”-ын
тэнхим эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, шинэ бүтээлийг нийтийн
хэрэглээ болгох зорилгоор жилд нэг удаа олон улсын ISSN: 2220-959Х дугаартай “ФИЛОСОФИ, ШАШИН СУДЛАЛ” давхар хянан
магадлагаа хийдэг эрдэм шинжилгээний сэтгүүлийг эрхлэн гаргадаг бөгөөд 2019 оны
дугаартаа философи болон шашин судлалын чиглэлээр бичсэн эрдэм шинжилгээний
шинэ өгүүлэл хүлээн авахаа бичигч нартаа сонордуулж байна.
- Өгүүлэл хүлээн авах хугацаа: 2019.02.12-04.01
- Өгүүллийг хянан тохиолдуулах хугацаа: 2019.04.02-04.30
- Өгүүлэлд засвар оруулах хугацаа: 2019.05.01-05.10
- Сэтгүүлийг хэвлэлтэнд бэлтгэх, хэвлүүлэх хугацаа: 2019.05.11-05.25
“ФИЛОСОФИ, ШАШИН
СУДЛАЛ” СЭТГҮҮЛИЙН БИЧЛЭГТ ТАВИГДАХ ШААРДЛАГА
- ЭШӨ нь шинэ судалгааны үр дүн байх,
- Өгүүллийн эхэнд өгүүллийн нэр; зохиогчийн овог,
нэр; эрдмийн зэрэг цол; харьяа эрдэм
шинжилгээний байгууллагын нэр; эрхэлж буй ажил, мэргэжлийг бичих;
- Өгүүлэл нь түлхүүр үгс, товч утгатай
байх бөгөөд өгүүллэгийн эхэнд бичсэн байх;
- Өгүүллэгийг монгол, англи хэлний аль нэгээр
бичих;
- Монгол хэлээр бичсэн өгүүллэг англи, англи хэлээр
бичсэн өгүүллэг монголтовчлолтой байхбаөгүүллийн ард
хавсаргах;
- Товчлолыг \Abstract\ 8-12 өгүүлбэрт багтаан
бичих;
- Өгүүллэгийн төгсгөлд Ном зүйг журмын
дагуу хийж хавсаргах, (зохиогчийн
нэрийн үсгийн дарааллаар, ижил зохиогчтой бол нэрийн эхний үгийн эхний үсгээр
жагсаах, зохиогчийн овгийн товчилсон үсгийг зохиогчийн нэрийн өмнө бичих);
- Өгүүлэлд төвд,
хятад, араб, япон, солонгос зэрэг үсгээр бичсэн нэр томьёо байгаа тохиолдолд
тухайн нэр томъёог латин галигийн хамт хаалтанд дагалдуулах ба өгүүлэл дэх
гадаад нэр томъёог болж өгвөл монгол хэлэнд
орчуулж хэрэглэсэн байх;
- Үсгийн фонт: Microsoft
Word программ дээр Times New Roman байх;
- Үсгийн хэмжээ: 12
- Мөр авалт: Single
- Догол мөр: 5 нэгж \tab\
- Өгүүллийн хэмжээ: А4
форматаар 2000-5000 хүртэл үгтэй
- Зургийг JPG ба TIFF форматаар, диаграммыг
Microsoft Excel дээр үйлдэх;
- Зураг хавсаргасан бол зураг нь тайлбартай
байхаас гадна зургийн эх сурвалжийг заасан байх;
- Эшлэл зүүлтийг “зохиогчийн нэр” ба “кодын”
\footnote\ аргаар авсан байх;
- Үсэг, үг болон найруулга зүйн хувьд алдаагүй,
агуулгын хувьд логик зөрчилгүй байх.
Жич: Дээрх шаардлагуудын аль нэгийг дутуу
гүйцэтгэх нь тус өгүүллийг хэвлэхгүй байх шалтгаан болно.
Сэтгүүлд бүтээлээ ирүүлж буй бичигч харилцах утас, E-mail хаягийг редакцийн
зөвлөлд ирүүлнэ.
Өгүүлэл
хүлээн авах цахим хаяг: PRS.journal@num.edu.mn; yanjinsuren@num.edu.mn
Сэтгүүлийн редакцийн зөвлөл