МУИС-ийн Философи шашин судлалын тэнхмийн 3-р түвшний оюутан Батсайханы Пүрэвнамжил 2018.12.05-ний өдөр Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртсэн баярт явдал манай тэнхимд тохиолоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай сурч хөдөлмөрлөн үлгэр жишээ онцгой амжилт гаргасан оюутанд олгодог уламжлалтай билээ. Б.Пүрэвнамжилийг философичид онол гаргахаас гадна түүндээ оролцож, үлгэр дууриал үзүүлэн, төсөл хөтөлбөр санаачлан манлайлан ажиллах нь зүйтэй гэсэн Норвегийн философич, гүний экологийн хөдөлгөөнийг үндэслэгч Арне Наессийн санааг “хэрэгжүүлэгч” нэгэн гэж хэлж болох юм. Түүний оролцсон сайн дурын ажлыг дурдваас:
Б.Пүрэвнамжилдаа тэнхмийн зүгээс сурлагын өндөр амжилт хүсч, үе тэнгийхнээ манлайлан, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн, үлгэр жишээ суралцаж буйд талархал дэвшүүлье.