“МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО.

“МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ”
сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2018.11.15-ний өдөр зохион байгуулагдана.

Эрдэм шинжилгээний бага хурлын зорилго:
XXI зуунд боловсролын парадигм нь мэдлэг төвтэй боловсролоос хүмүүнлэг харилцаа төвтэй боловсролд шилжиж байна. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн ёс зүйн асуудал анхаарал татаж байна. Мэргэжлийн ёс зүй нь мэргэжилтэн бэлтгэх, улмаар нийгмийн харилцааг боловсронгуй болгох, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Аль ч салбарт мэргэжлийн ёс зүй бол тухайн мэргэжилтний болон улс орны хөгжилд чанарын шинэчлэл хийх үндсэн нөхцөл болдог. Иймээс орчин цагийн монголын болон гадаад улс орны мэргэжлийн ёс зүйн шинэ туршлага, сургалт, судалгааны үр дүнг толилуулах, мэргэжлийн ёс зүйн чухал асуудлуудыг тодруулан судалж, цаашид хамтын хүчээр хийх ажлуудыг тодорхойлох зорилгоор энэ эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байна.
Мэргэжлийн ёс зүйн тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, эрдэмтэн судлаачид, багш нарын судалгаа шинжилгээний ажлын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, мэргэжлийн ёс зүйн сургалт, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулахад энэхүү хурлын ач холбогдол оршино.
Хуралд хэлэлцэх асуудлын ерөнхий чиглэл:
• Мэргэжлийн ёс зүйн сургалтын хөтөлбөрийн агуулга, заах арга, сургалтын хэрэглэгдэхүүний шинэчлэлийн асуудал
• Мэргэжлийн ёс зүйн судалгааны орчин үеийн асуудал
• Багш мэргэжлийн ёс зүйн орчин үеийн тулгамдсан асуудал

Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулагч:
МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Философи, шашин судлалын тэнхим,
Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэн
ШУТИС-ийн Бизнес Хүмүүнлэгийн Ухааны Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Салбар
МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургууль, Нийгмийн ухааны тэнхим
МУИС-ийн Философийн салбарыг төгсөгчдийн холбоо

Чухал холбоосууд