Зорилго: Философийн салбарын төгсөгчид болон философи, шашин судлалын багш, оюутнуудын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хоорондоо танилцах, уур амьсгалыг бэхжүүлэх, спортын авъяасыг хөгжүүлэхэд оршино.
Багийн зохион байгуулалт:
- Тэнхмийн багш нарын нэгдсэн баг
- Төгсөгчдийн баг
- Анги тус бүрээс нэг баг, шашин судлалын мэргэжлийн ангиуд хамтран нэг баг
Тэмцээний төрөл:
- Сагсан бөмбөг
- Гар бөмбөг
- Шатар
- Даам
- Буухиа тэмцээн
Шагнал: Сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, даамны тэмцээнд эхний гурван байрыг шалгаруулан урамшуулна.
- 1-р байр-өргөмжлөл, шагнал
- 2-р байр-өргөмжлөл, шагнал
- 3-р байр-өргөмжлөл, шагнал
Дүрэм:
- Тэмцээний техникийн зөвлөлийн хурал 04.26-ны баасан гарагийн 1600 цагт тэнхимд болох тул баг бүрээс нэг тамирчин ирэхийн хамт мэдүүлгээ авч ирнэ.
- Спортын тэмцээнд анги бүрээс нэг баг байх ба оролцох багууд нь холимог байдлаар зохион байгуулагдана.
- Сагсан бөмбөг болон гар бөмбөгийн төрөлд оролцох баг нь эрэгтэй-3, эмэгтэй-3 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр оролцоно.
- Тэмцээнд оролцох тамирчид нэгнийгээ хүндэтгэн, найрсаг уур амьсгалтай байх
- Баг тамирчид ижил өнгийн хувцсаар ижилссэн байх
- Бооцооны мөнгө анги тус бүрээс 10000 байна.
- Шатар даамны тэмцээнд оролцох хүн тус бүр бооцооны 1000 төгрөг байна.
Хэзээ, хаана: 2018 оны 04 дугаар сарын 28-ний өдрийн 0900 цагт, ХААИС-ийн спорт зааланд
Холбоо барих утас: 99169393,89449218
ФИЛОСОФИ ШАШИН СУДЛАЛЫН ТЭНХИМ