Эрхэм зорилго

Физикийн нарийн мэргэжлийн ажил үйлийн болон шинжлэх ухааны тэргүүлэх салбарт хаана ч өрсөлдөх цогц чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэх бакалавр, магистр, докторын сургалтын чанартай хөтөлбөрөөр дээд боловсрол олгох,

Суралцагчдын шинжлэх ухааны гүнзгий мэдлэг нь дадлага, хандлага болж хувь хүний насан туршийн хөгжлийн үндэс суурь болохуйц сургалт, судалгааны орчин бүрдүүлэх, үйлчлэх,

Үндэсний хэмжээнд орчин үеийн физикийн шинжлэх ухаан, технологийн шинэ мэдлэг түгээгч бүтээлч сэтгэлгээ, бодит чадвартай санаачлагчийн дадал арга барил эзэмшүүлэх, хүмүүнлэг ёс зүйн хандлага төлөвшүүлэхэд оршино.