ШУС-ийн Физикийн тэнхимийн 2022-2023 оны хаврын улирлын бакалавр, магистр, докторын түвшний суралцагсдын эрдэм шинжилгээний хурлыг 2023-04-19–ны 09.00 цагаас 1-108 тоотод зохион явуулж байгаа тул оролцох хүсэлтэй бакалавр, магистрант, докторантыг урьж байна.
1. Хурлыг явуулах журам:
- Хурал аман илтгэлээр явагдана.
- Илтгэх хугацаа 15 минут ба асуулт хариулт 5-15 минут үргэлжилнэ.
- Хурлыг зохион байгуулах байр, техник хэрэгслийг тэнхмийн туслах ажилтнууд сургалтын албатай хамтран урьдчилан бэлтгэсэн байна.
2. Хурлын илтгэлд тавигдах шаардлагууд:
- Илтгэгч, удирдагчийн нэр, хаяг ба илтгэлийн хураангуйг 2023 оны 04 сарын 17 -ны дотор хичээлийн төв 1-р байрны 107 тоотод авчран өгч эсвэл munkhtsetseg_s@num.edu.mn хаяг руу файлаар илгээж бүртгүүлнэ.
- Аман илтгэлийг “Power Point” үзүүлэн хэлбэртэй бэлтгэсэн байна.
- Өмнө нь илтгэгдсэн ажлын үргэлжлэл бол ямар нэг шинэлэг үр дүн, ахиц гарсан талаар дэлгэрэнгүй тайлбарыг бичгээр хийж өгнө.
3. Илтгэлд үнэлгээ өгөх, багц цаг тооцох тухай
- 1, 2, 3 -р байрт шалгарсан бакалаврын, магистр ба докторын түвшний илтгэгч мөнгөн шагналтай.
- Илтгэгч магистрант, докторантад ШУС –ийн захирлын тушаалаар эрдэм шинжилгээний 1 Бц тооцно.
- 1 -р байрт шалгарсан магистр ба докторын нэг оюутны илтгэл цааш салбар сургуулийн байгалийн ухааны чиглэлийн хуралд оролцож, шалгарсан илтгэл мөн цааш “Шинэ үеийн залуу судлаач” эрдэм шинжилгээний нэгдсэн хуралд оролцоно.
4. Хурлын хураангуйн (абстрактын) тэмплэтийн WORD, LATEX файлыг та бүхэн татаж авна уу.