Нягтлан бодох бүртгэл

Эрхэм зорилго

“Нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн, дэлхийн жишигт нийцэхүйц өргөн мэдлэг, хөрвөх чадвартай мэргэжилтэнг бэлтгэх”

Товч түүх: МУИС-ийн Завхан сургуулийн НББ-ийн тэнхимийн үндсэн суурь нь 1984 оны 9 сарын 6 нд захирлын 64 тоот тушаалаар, “Бүртгэл эдийн засгийн заах аргын нэгдэл” нэртэйгээр байгуулагдаж байсан. Тэр үеэс хойш

  1. 1994 оны 09 сарын 06 ны захирлын 26 тоот тушаалаар бүртгэлийн тэнхим
  2. 1996 оны 10 сарын 01 ны захирлын 13 тоот тушаалаар санхүү бүртгэлийн тэнхим
  3. 2004 оны 01 сарын 27 ны захирлын 07 тоот тушаалаар Нягтлан бодох бүртгэлийн тэнхим нэртэйгээр тус тус өөрчлөгдөн сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус тэнхим  нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 34 удаа төгсөлт хийсэн байна.

-1974-1994 оны хооронд дипломын боловсролтой нягтлан бодогч мэргэжлээр

-1995-1996 оны хооронд дипломын дээд боловсролтой нягтлан бодогч   мэргэжлээр

-1998 оноос хойш өнөөг хүртэл баклаврын зэрэгтэй нягтлан бодогч мэргэжлээр төгсөлт хийж байна.

Мөн тэнхимийн багш нар оюутнууд өөрсдийн санал санаачлагаар мэргэжлийн бүлгэм байгуулан өөрсдийгөө хөгжүүлж ажиллаж байна. Оюутнуудын дунд жил бүр оюутны эрдэм шинжилгээний хурал, танин мэдэхүйн уралдаан тэмцээн, АСТ, маргаан зохион байгуулах замаар багш оюутны хамтын ажиллагаа, оюутны бие даан ажиллах нөхцлийг бүрдүүлэхийн зэрэгцээ оюутнуудыг идэвхижүүлэх, бүтээлч үйл ажиллагааг нь үнэлэх, бие даан ажил хийх хөшүүрэг болгон ашиглаж байна.

Одоо  тус  тэнхим нь Нягтлан бодогч, Татварын нягтлан бодогч мэргэжилтэй мэргэжилтэн бэлтгэн төгсгөдөг ба одоо тус мэргэжлүүдээр өдөр, эчнээ,  мөн магистрын 2 жилийн эчнээ ангийн сургалтыг явуулж байна.

Эрдэнэсоёл.Д (Тэнхмийн эрхлэгч)

  • Мэргэжил: Нягтлан бодогч-эдийнзасагч
  • Төгсөн сургууль: МУИС-ийн Завхан дахь ЭЗК /1998/
  • Зэрэг цол: Магистр, Банк санхүүгийн Тэргүүний ажилтан Мэргэшсэн нягтланбодогч, Аудитор, Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч
  • Судалгааны чиглэл: Биологийн хөрөнгийн үнэлгээний арга зүйн зарим асуудалд
  • И-мэйл хаяг: soyol1220@gmail.com, erdenesoyol@num.edu.mn

Уранбаяр.Г (Багш)

  • Мэргэжил: Нягтлан бодогч-эдийн засагч
  • Төгсөн сургууль: МУИС-ийн Завхан дахь ЭЗК /1999/
  • Зэрэг цол: Магистр, Боловсролын Тэргүүний ажилтан, Банк санхүүгийн Тэргүүний ажилтан Мэргэшсэн нягтлан бодогч, Мэргэшсэн Дотоод Аудитор
  • Судалгааны чиглэл: Хоршооны бүртгэл тайлагнал
  • И-мэйл хаяг: gonchigdorjuranbayar@gmail.comuranbayar@num.edu.mn

Болорчимэг.Б (Багш)

  • Мэргэжил: Нягтлан бодогч – эдийн засагч
  • Төгсөн сургууль: МУИС-ийн Завхан дахь ЭЗСС /2003/
  • Зэрэг цол: Магистр, Мэргэшсэн дотоод аудитор,
  • Судалгааны чиглэл: ААНБ-ын санхүүгийн чадавхийг үнэлэх шинжилгээ
  • И-мэйл хаяг: jb.bolorchimeg@gmail.com ,  bolorchimeg@num.edu.mn

Эрдэнэзаяа.Ж (Багш)

  • Мэргэжил: Эдийн засагч зах зээл судлал
  • Төгсөн сургууль: МУИС-ийн Завхан дахь ЭЗСС /1994/
  • Зэрэг цол: Магистр
  • Судалгааны чиглэл: ОХУ-ын хил залгаа бүс нутгийг кластерийн загвараар  хөгжүүлэх нь
  • И-мэйл хаяг: erdenezayaj@gmail.com

Нар-Од.Д (Багш)

  • Мэргэжил: Нягтлан бодогч – эдийн засагч
  • Төгсөн сургууль: МУИС-ийн Эдийн засгийн сургууль (2002)
  • Зэрэг цол: Магистр
  • Судалгааны чиглэл: Эдийн засгийн тогтворгүй байдал дахь санхүү, эдийн засгийн шинжилгээ
  • И-мэйл хаяг: na_od2@yahoo.com

Батзаяа:А (Багш)

  • Мэргэжил: Гадаад худалдаа, Гаалийн удирдлага
  • Төгсөн сургууль: ОУБТ “Зохиомж” ДС, 2013
  • Зэрэг цол: Магистр
  • Судалгааны чиглэл: Хөнгөлөлтийн ерөнхий системийн практик үйл ажиллагаа
  • И-мэйл хаяг: bzaya871@yahoo.com

Удвалноров.Ч (Багш)

  • Мэргэжил: Олон улсын худалдаа
  • Төгсөн сургууль: МУИС ЭЗС
  • Зэрэг цол: Магистр
  • Судалгааны чиглэл:
  • И-мэйл хаяг