Мэдээллийн технологийн тэнхимийн мэргэжил сурталчлах аяны өдрүүд 2016 оны 04 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд боллоо. Энэ ажлын хүрээнд нийт 5 ажил төлөвлөж 100 %-ийн гүйцэтгэлтэй хийгдлээ.
- КИБЕР спортын тэмцээнд нийт 8 баг оролцож хурд, авхаалж самбаа гаргаж
- Тэргүүн байр СТ-4-1 ангийн Бат-Эрдэнэ ахлагчтай багийн хамт олон.
- Дэд байр ТА-4-1 ангийн Лхагвадорж ахлагчтай багийн хамт олон
- Гутгаар байр 1В-ийн Алтаншагай ахлагчтай багийн хамт олон /1-р баг /
тус тус байр эзэлсэн байна.
- Мэдээллийн технологийн үндэс хичээлийн хүрээнд зохиогдсон “Центавр танин мэдэхүйн” тэмцээн.
Тэмцээнд 1-р курсын оюутнуудаас бүрдсэн 3 бага оролсон. Тэмцээн хоёр үе шаттайгаар зохион байгуулагдсан. Эхний үе шат нь багийн бүх гишүүд өгөгдсөн даалгаварыг компьютер дээр хийж гүйцэтгэх, хоёрдугаар үе шат нь асуулт хариулах замаар явагдсан.
1-р баг 2-р баг 3-р баг
Баянсан /1a/ Баянзул/1a/ Хатан болд /1b/
Лхагвасүрэн.Г/1a/ Баасансүрэн/1a/ Энхбаясгалан /1b/
Мягмарсүрэн/1a/ Хонгорзул/1a/ Пүрэвдэмбэрэл/1b/
Мөнхзул/1a/ Алтантөгс /1a/ Алтаншагай /1b/
Чанцал дулам /1a/ Лхагвадэмбэрэл /1a/ Мягмархишиг /1b/
Эдгээр багуудаас мэдлэг чадвар, багаар ажиллах чадвараараа 1-р баг бусдыгаа манлайлж нэгдүгээр байр, 3-р баг хоёрдугаар байрт тус тус шалгарсан.
- Эрүүл зөв амьдрах уриатай холимог гар бөмбөгийн тэмцээнд нийт 5 баг оролцсоноос 1-р байр Энхбаяр ахлагчтай багийн хамт олон 2-р байр Бор ахлагчтай багийн хамт олон 3-р байр Ням-очир ахлагчтай хамт олон нар тус тус шалгарсан байна.
- “СЭТГЭХҮЙН ХУРД” IQ олимпиад зохион байгуулсан. Энэхүү олимпиадын зорилго нь математик сэтгэлгээг хөгжүүлэх,сэтгэн бодох чадварыг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, оюутны идэвхийг өрнүүлэхэд оршино. .
- 1-р байр 2-р түвшний оюутан Дашням
- 2-р байр 1-р түвшний оюутан Манидарь
- 3-р байр 2-р түвшний оюутан Магамжав нар тус тус эзэллээ.