Олонлог бүлгэм

Олонлог бүлгэм нь Мэдээллийн Технологийн Тэнхимийн дэргэд сургуулийн нийт оюутан багш нарын дунд үйл ажиллагаа явуулахаар 2009 оны 4-р сард 21 гишүүнтэйгээр байгуулагдсан.

Байгуулагдахдаа бүлгэмийн даргаар нягтлан бодох бүртгэлийн 3-р ангийн оюутан  Ё. Баяржавхлан ажиллаж байсан.

2010-2011 оны хичээлийн жилд 14 гишүүнтэйгээр, бүлгэмийн даргаар Татварын бүртгэлийн 2-р ангийн оюутан Ё.Чанцал,

2011-2012 оны хичээлийн жилд 14 гишүүнтэйгээр, бүлгэмийн даргаар Санхүүгийн 2 –р ангийн оюутан Тогтохдаваа,

2012-2013 оны хичээлийн жилд 15 гишүүнтэйгээр, бүлгэмийн даргаар Санхүүгийн 3 –р ангийн оюутан Тогтохдаваа

2013-2014 оны хичээлийн жилд 9 гишүүнтэйгээр, бүлгэмийн даргаар Нягтлан бодох бүртгэлийн  2 –р ангийн оюутан Хонгорзул ажиллаж байна.

2014-2015 оны хичээлийн жилд 12 гишүүнтэйгээр, бүлгэмийн даргаар 1C ангийн оюутан Б.Нарантуяа

2014-2015 оны хичээлийн жилд 11 гишүүнтэйгээр, бүлгэмийн даргаар FE2-1 ангийн оюутан Б.Нарантуяа нар тус тус ажиллаж байна.

Бүлгэмийн зөвлөх багшаар Математикийн багш АБТА, ахлах багш С.Анхбаяр  ажиллаж байна.

Бүлгэмийн зорилго:  

Сургуулийн нийт оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийгмийн идэвхийг сайжруулах оюуны болон танин мэдэхүйн мэдлэг, эрдэм шинжилгээ судалгааны ажлын мэдлэг олгох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, багаар ажиллах чадварыг эзэмшүүлэх зэргээр тэдний бие даан суралцах идэвхийг өрнүүлэх зорилготой.

Бүлгэмийн үйл ажиллагааны чиглэл:

  • Математик болон танин мэдэхүйн уралдаант цэнгээнт тэмцээн
  • Математикийн олимпиад
  • Бүлгэмийн нэрэмжит “Олонлог” илтгэлийн уралдаан
  • Математик болон бусад хичээлүүдийн давтлага
  • Танин мэдэхүйн сургалт, семинар
  • Бусад