Дотоод хамтын ажиллагаа

Англи хэл нь Монгол улсын  төдийгүй дэлхий нийтийн харилцааны гол хэл учраас англи хэлний мэргэжил эзэмшихийг хүсдэг залуучууд олон байна. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөөнд англи хэл нь 2 дох хэл болон ордог учраас мэргэжлийн англи хэлний багш бэлтгэн гаргах нь манай тэнхимийн чухал зорилгын нэг болоод байна. Мөн орон судлал, орчуулгын чиглэлээр мэргэшсэн, олон улсад өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхийн тулд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа байнга өргөжүүлсээр ирсэн.

Манай тэнхим ИБУИНВУ, АНУ-ын элчин сайдын яам, Гадаад харилцааны яам,  ШУА-Олон улсын харилцааны хүрээлэн, МОНЦАМЭ агентлаг, ерөнхий боловсролын сургуулиуд, англи хэлний сургалтын төвүүд, англи хэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, англи хэл судлаач, эрдэмтэдтэй тогтмол хамтран ажилладаг.