Гадаад хамтын ажиллагаа

Их Британи, Америк судлалын тэнхим нь  англи хэлний мэргэжилтэн бэлтгэн гаргасан анхны тэнхимийнхээ хувьд нийгэм, улс төр, эдийн засаг, соёл, олон нийтийн бүхий л үйл ажиллагааны англи хэлээр явагдах ажилд гар бие оролцож хамтран ажилласаар ирсэн.
Бидний хамтран ажилладаг байгууллага, их сургуулиудаас дурдвал:
ИБУИНВУ-ын элчин сайдын яам
АНУ-ын элчин сайдын яам
Британийн зөвлөл
Энх тайвны корпус
Английн сайн дурын байгууллага
Англи, Америкийн төр, олон нийтийн байгууллага
Австрали- Монашийн Их Сургууль
АНУ-Кентийн Их Сургууль
АНУ-Баруун Миннесотагийн Их Сургууль
АНУ-Үндэсний Луисийн Их Сургууль
Австрали- Флиндерсийн Их Сургууль
ОХУ-Саратовын Их Сургуультай хамтран ажиллахын зэрэгцээ АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайт хөтөлбөрт сүүлийн 5 жил шалгарч мэргэжилтэн судлаач багшийг өөрийн тэнхимд ажиллуулж байна.
Мөн АНУ-ын иргэн утга зохиол судлаач МУИС-ийн хүндэт доктор Д.Р.Пикаскитай сүүлийн 10 орчим жил хамтран ажиллаж тэнхимийнхээ оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож сүүлийн үеийн сургалтын арга технологи, АНУ-ын утга зохиол судлалын талаар зөвлөгөө мэдээлэл авч, эрдэм шинжилгээний сэтгүүл эрхлэн гаргах ажлыг хэрэгжүүлж байна.