logosmallwhitelogosmallwhitelogosmallbluelogosmallblue
  • ТАНИЛЦУУЛГА
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
  • СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Их семинар
    • Төсөл судалгаа
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад хамтын ажиллагаа
  • МЭДЭЭ

МУИС- ийн төгсөлтийн баяр боллоо

МУИС-ийг 2014-2015 оны хичээлийн жилд 2531 бакалавр, 450 магистр, 20 доктор амжилттай дүүргэж, өнөөдөр нийслэл хотын төв цэг Чингисийн талбайд МУИС-ийн удирдлага, эрдэмтэн профессоруудаас ромбо дипломоо хүндэтгэлтэйгээр гардан авлаа.  

IMG_3733

Эрдмийн баяр нь зөвхөн төгсөгчдийн төдийгүй өндөр мэдлэг ур чадвартай дээд боловсролтой иргэдтэй болж буй нийт ард олны бахархлын өдөр бөгөөд өнөөдөр төгсөгчид, тэдний ар гэр, МУИС-ийн хамт олон нийлсэн 7000 орчим хүн хуран цугларч өргөн дэлгэр болж тэмдэглэж байна. IMG_3664

Ёслолын ажиллагаанд БСШУ-ны Дэд сайд Б.Тулга, БСШУЯамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, МУИС-ийн төгсөгч “Эрдэнэс Монгол” ТӨК-ийн захирал Б.Бямбасайхан тэргүүтэй хүндэт зочид морилон ирж Үндэсний тэргүүлэх их сургуулийн төгсөгчидтэй баярыг нь хуваалцаж, тэдэнд диплом гардуулав.IMG_3628

Төгсөгчдийн баярын парадаар үүдээ нээсэн ёслолд зөвхөн төгсөгчид төдийгүй МУИС-ийн захирал, Эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш нар хүндэт докторын өмсгөлөөрөө гоёж ирсэн нь Эрдмийн баярыг улам тодотгож байлаа.

Амьдралдаа нэгэн шинэ хуудсыг эхлүүлэхээр зэхэж байгаа төгсөгчид та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсье.

IMG_3673

IMG_3738

IMG_3772

 z4

Хуваалцах

Видео танилцуулга

https://youtu.be/X9Pnx2vUJC8

Зарлал

  • 0
    Mongolian Journal of English Language and Culture сэтгүүлд өгүүлэл хүлээн авна
    2021-03-02
  • 0
    Mongolian Journal of English Language and Culture сэтгүүлд өгүүлэл хүлээн авна
    2020-10-22
  • 0
    Багш, ажилтан, оюутнуудын асуултад хариулж видео хэлбэрээр мэдээлэл, тайлбар хийнэ
    2020-05-05
  • 0
    Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгасантай холбогдуулан сургалтын үйл ажиллагаанд баримтлах удирдамж гаргалаа
    2020-05-05
  • 0
    Захиргааны зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар дараах асуудлуудыг шийдвэрлэлээ
    2020-05-05

Бусад сургуулиуд

Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
Бизнесийн сургууль
Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
Хууль зүйн сургууль
Завхан сургууль
Эрдэнэт сургууль
Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

Төрийн байгууллагууд
Шинжлэх ухааны академи
Боловсролын хүрээлэн
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг
Залуучуудын өргөн чөлөө 1
Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль