ЕРӨНХИЙ ЭРДМИЙН ТЭНХИМИЙН МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ АЯН ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
2016-2017 оны хичээлийн жилд Ерөнхий Эрдмийн Тэнхим мэргэжил сурталчлах аяны хөтөлбөрийн хүрээнд дараах ажлуудыг амжилттай зохион байгууллаа. Үүнд:
- “Центавр” танин мэдэхүйн тэмцээн (I-IV түвшиний оюутнуудын дунд)
- “Пирамид” Англи хэлний уралдаант тэмцээн (1-р түвшиний оюутнуудын дунд)
- “Модон бөмбөг” холимог нөхөрсөг тэмцээн ( багш ажилчдын дунд)
- “ Заалны хөл бөмбөг” бооцоот тэмцээн ( Нийт оюутнуудын дунд)
- “Америк орон- Англи хэл” Америкийн соёл, ёс заншлыг сурталчлах өдөр
Центавр
Танин мэдэхүйн тэмцээнийг 2016 оны 12-р сарын 05-ны өдрийн 15.00 цагт 121 тоот лекцийн танхимд 1-4-р курсийн оюутнуудын дунд Бэгзийн Явуухулангийн нэрэмжит Аймгийн төв номын сантай хамтран зохион явууллаа. Тэмцээнд 1-4-р курсийн 15 багийн нийт 75 оюутан оролцож оюун ухаан, эрдэм мэдлэгээ сорьлоо. Тэмцээн танин мэдэхүй, түүх, ёс заншил, сэтгэх чадвар, хүний хөгжил эрх зүйн ойлголтууд, монгол хэлний найруулга зүй зэрэг салбарын асуултуудаас бүрдэж 3 үе шаттай явагдлаа.
Тэмцээнд дараах багууд эхний 3 байранд шалгарлаа. Үүнд:
1-р байранд 1b ангийн “SMILE” баг
2-р байранд 1а ангийн “ Төсөөлөөс дээгүүр” баг
3-р байр AC3-1 ангийн “Нисдэг таваг” баг
Пирамид
Англи хэлний уралдаант тэмцээнийг 2016 оны 12-р сарын 06-ны 15.30 цагт 204 тоот танхимд 1-р курсийн 3 ангийн оюутнуудын дунд зохион байгууллаа. Тэмцээнд 3 ангийн нийт 15 баг /50 оюутан/ оролцлоо.
Тэмцээнийг удирдамжийн дагуу 5 үе шаттай зохион явуулсан. Ингээд онооны нийлбэр дүнгээр:
1а анги 85 оноогоор I байр
1b анги 73 оноогоор II байр
1c анги 64 оноогоор III байр
МОДОН БӨМБӨГ
Шинэ спортыг түгээн дэлгэрүүлэх, багш ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой зохион байгуулсан тэмцээн 2016 оны 12-р сарын 07-ны 15.00 цагт сургуулийн спорт зааланд болж өнгөрлөө. Уг тэмцээнд нийт 12 багш ажилчид оролцсоноос:
Хичээлийн байрны харуул Б.Бор- I байр, НББТ-ийн туслах ажилтан Д.Цэвэлмаа II байр, Сүлжээний инженер П.Энхбаяр III байр эзэллээ.
ФУТЗАЛ
Тэнхим сурталчлах аяны хүрээнд зохион байгуулагдсан шинэ бөгөөд сонирхолтой, оюутнуудын хурд хүч, авхаалж самбааг маш ихээр шаардсан тэмцээн бол “ФУТЗАЛ”-ны тэмцээн байлаа. Энэхүү тэмцээнийг 1-4 курсийн нийт оюутнуудын дунд зохион байгуулсан. Уг тэмцээнд эрэгтэй 4 баг, эмэгтэй 3 баг нийт 40 орчим тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьлоо.
Эрэгтэй
1-р байр Сүххуяг ахлагчтай 1а анги
2-р байр AC3-1 анги
3-р байр FE4-1 анги тус тус эзэллээ.
Эмэгтэй
1-р байр 1а ангийн баг хамт олон
2-р байр АС3-1 анги
3-р байр АС4-1 анги
“ АМЕРИК ОРОН-АНГЛИ ХЭЛ” сэдэвт өдөрлөг
2016 оны 12-р сарын 09-ний 15.30 цагт 114 тоот танхимд 1-4-р курсийн оюутнуудын дунд зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд дараах танин мэдэхүйн болон соёлын үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааг АНУ-ын иргэн, ЭТК-ын сайн дурын мэргэжилтэн Jim Frisk, тус тэнхмийн англи хэлний багш Б.Удвал нар удирдан явууллаа.
- АНУ-ын тэмдэглэлт өдрүүд болон Америкийн түүх, соёлыг харуулсан видео үзүүлж, проектр ашиглан зурагт мэдээллийг хүргэв.
- Англи хэлний үгийн сангийн мэдлэгээ дээшлүүлэх, Америкийн тухай мэдлэг олж авах зорилготой оюутнуудад зориулан хөгжөөнт тоглоомууд тоглуулсан.
- АНУ нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн олон үндэстний нутаг гэдгийг мөн дээр нь сурахаар, амьдрахаар ирж буй хүн бүхнийг дуртайяа хүлээж авах болно гэсэн утга бүхий “This land is your land” дууг зааж өгсөн.