Танилцуулга

Эрхэм зорилго: Зах зээлийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг хангасан, өрсөлдөх, хөрвөх чадвар бүхий өндөр мэдлэг боловсролтой мэргэжилтэн бэлтгэх

Товч түүх: Гадаад хэлний тэнхим нь анх 1997 онд Орос хэлний тэнхим нэртэйгээр байгуулагдаж, Орос, англи хэлний багш мэргэжлээр сургалт явуулж эхэлсэн. 2001 – 2002 оны хичээлийн жилд Герман хэлний орчуулагч, Япон хэлний орчуулагчийн анги нээгдсэнээр “Гадаад хэлний тэнхим” болон өргөжсөн ба 2004 – 2005 оны хичээлийн жилээс Хятад хэлний орчуулагчийн анги шинээр нээгдэж сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

2001 онд Орос хэлний багш мэргэжлээр анхны төгсөлт хийж, эдүгээ 15 удаагийн төгсөлтөөр 174 оюутан бакалаврын зэрэгтэй төгссөнөөс 58,7% нь, 2005 онд Япон хэлний орчуулагч мэргэжлээр анхны төгсөлт хийж, эдүгээ  8 удаагийн төгсөлтөөр 93 оюутан бакалаврын зэрэгтэй төгссөнөөс 31% нь, 2008 онд Хятад хэлний орчуулагч мэргэжлээр анхны төгсөлт хийж, эдүгээ 7 удаагийн төгсөлтөөр  81 оюутан бакалаврын зэрэгтэй төгссөнөөс 35,5% нь тус тус мэргэжлээрээ Монгол улсын өнцөг булан бүрт амжилттай ажиллаж байна.

Багшлах бүрэлдэхүүн : 2016-2017 оны хичээлийн жилд орос хэлний 6, япон хэлний 2, хятад хэлний 3, нийт 11 багшийн бүрэлдэхүүнтэй сургалт, эрдэм шинжилгээний ажил явуулж байна. Багшлах боловсон хүчний 80% ахлах багш, 50% нь докторантурт суралцаж байна. Багш нар ОХУ, БНХАУ, Япон улсад мэргэжил дээшлүүлэх урт болон богино хугацааны сургалт семинарт тогтмол хамрагдаж мэргэжил боловсролоо дээшлүүлдэг.

Багшлах бүрэлдэхүүнд ОХУ-ын мэргэжилтэн Яшкина Н.А, Щербатых С.В, Якина О.В, Япон улсын мэргэжилтэн Уэно Мика, Ватанабэ Хиронари, БНХАУ-ын мэргэжилтэн Өрнөл, Сэцэн, Ван Фан, Сүн Жин, Ли Ли, Ван Ваньзие, Гао Юйсуань, Лю Фан нар ажиллаж ирлээ.

Сургалт явуулж буй хөтөлбөрүүд:

  • Багш, гадаад хэлний боловсрол (орос хэл) D 011409
  • Гадаад хэлний орчуулга (хятад, япон хэл) D 023101