Орос орноор аялахуй тэмцээн зохион байгууллаа

Монгол, Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд  “Орос орноор аялахуй” сэдэвт танин мэдэхүйн АХА болон “Поле чудес” тэмцээнийг Гадаад хэлний тэнхим, сургуулийн номын сан, мэдээллийн төвтэй хамтран 5 дахь жилдээ зохион явууллаа.

Тус тэмцээн нь мэргэжлийн бус ангийн I-IV түвшний суралцагчдын дунд явагддаг бөгөөд оюутан суралцагчдад Орос орон, оросын соёл, уламжлал, ёс заншил, оросын алдарт хүмүүс, тэдгээрийн бүтээлийг сурталчлан таниулах зорилготой билээ.

Энэ удаагийн АХА тэмцээн нь 2017 оны 10 сарын 27-ны өдөр явагдаж тэмцээнд

АХБ-4а ангийн оюутан Ц.Даваасүрэн                                                   I  байр

Хэлний боловсрол – I ангийн оюутан У. Жавхлан                         II байр

АХБ-2а ангийн оюутан Б.Түмэнжаргал                                                IIIбайр

Хэлний боловсрол–I ангийн оюутан Э.Цэвэлмаа тусгай байрыг эзэлж өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнагдлаа.

23113608_835446816636289_1948216513_n 23115020_835446826636288_679199857_n

23115087_835446836636287_1375089096_n  23113470_835446839969620_1442408026_n