Судалгаа

  • Төсөл
  • Их семинар

 

Монголын их дээд сургуулиудын мэргэжлийн бус ангид заах англи хэлний сургалт, стандарт хөтөлбөр, заах арга зүйг оюутны хэрэгцээ сонирхол, хөгжлийн чиг хандлагатай уялдуулан олон асуудлыг хөндсөн хэл, соёл, боловсрол сэдвээр жил бүр улсын болоод олон улсын түвшинд эрдэм шинжилгээний хурал, сургалт, семинарыг тогтмол зохион байгуулж байна. Тухайлбал, 2017 оны 5 сар “Хэл соёлын солбилцол”, 2018 оны 6 сард ““Язык-Культура, Мышление-Познание: Интегративные исследования” ОХУ-ын Буриадын их сургуультай хамтран  олон улсын хурлыг 2019 оны 11 сард “Emerging Trends For Teaching English at Tertiary Level in Mongolia” сэдэвт олон улсын хурлыг мэргэжлийн холбоодтой хамтран амжилттай зохион байгуулж багш нар илтгэлээ хэлэлцүүллээ. Сүүлийн 2 жилд 3 багш Scopus индекстэй олон улсын сэтгүүлд өгүүллээ хэвлүүлсэн байна. Төвийн багш нар нь салбар дундын судалгааны төслүүдэд удирдагчаар, гүйцэтгэгчээр тогтмол оролцож байна.