• Хамтын ажиллагаа
    • Гадаад
    • Дотоод

 

Тус төв нь дотоод, гадаадын их дээд сургуулиуд, мэргэжлийн байгууллагуудтай сургалт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаатай ажилласаар ирлээ. МУИС-иас зохион байгуулж буй олон улсын хурал, семинар, бусад үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж байна. Цаашлаад гадаадын засгийн газрын болоод их дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөр, сургалт семинаруудад тус төвийн багш нар тогтмол хамрагдаж сургалт, эрдэм шинжилгээний туршлага хуримтлуулж байна.

Сүүлийн жилүүдэд АНУ-ын Виржини мужийн Фейрфакс хотын “Виржини олон улсын их сургууль”, Малайзын “Harmony” Гадаад хэлний сургалтын төв, Нью-Йоркийн их сургуулийн “Queens” коллеж, ОХУ-ын Буриадын их сургууль, БНХАУ-ын Хонг Конгийн их сургууль, Австралийн Ньюкастел их сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж байна.

2018 оны 8 сараас эхлэн Боловсрол Сургалтын Хүрээлэнтэй хамтран Монгол Улс болон Австрали улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгждэг Монгол улсын төрийн албан хаагчдыг Австрали улсад сургах AAM (Australia Awards Mongolia) тэтгэлэгт хөтөлбөрийн англи хэлний сургалтыг хэрэгжүүлж байна.