logo5logo5logo5logo5
  • ТАНИЛЦУУЛГА
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
  • СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Төсөл судалгаа
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Дотоод үйл ажиллагаа
    • Гадаад үйл ажиллагаа
  • МЭДЭЭ

МУИС-ийн English Speaking Club 2020-2021 оны хичээлийн жилийн нээлтийн “Fall Meeting” англи хэлний өдөрлөг амжилттай боллоо.

ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн дэргэд үйл ажиллагаагаа явуулдаг оюутны English Speaking Club-ийн 2020-2021 оны хичээлийн жилийн нээлтээ 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Клуб нь 2013 онд байгуулагдсан бөгөөд оюутнуудын англи хэл, хууль зүйн англи хэлний мэдлэг, чадварыг сайжруулах, хэл сурах эрмэлзлийг дээшлүүлэх зорилготой. Өдөрлөгийн үеэр олон улсын хөтөлбөрт шинээр элссэн оюутнуудыг гишүүнд элсүүлж, ахмад гишүүд мэргэжлийн англи хэл эзэмших ач холбогдол, гишүүнчлэлийн залгамж холбоог үргэлжлүүлэн хадгалах талаар үнэтэй зөвлөгөө өгч, хууль зүйн англи хэлний мэдлэг эзэмшихэд бодит туслалцаа дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Өдөрлөгийн үйл ажиллагааны хоёрдугаар хэсгийг English Speaking Club – ын ментор багш Д.Сарантуяа, Б.Бямбасүрэн, А.Энхтуяа, О.Ган-Энх, Ц.Энхцэцэг, Л.Энхжин нар амжилттай зохион байгуулсан бөгөөд англи хэлний ярих, сонсох, бичих чадвар, мэргэжлийн англи хэлний мэдлэгийг сорих оюуны болон хөгжөөнт тэмцээн мөн англи дууны уралдаанд оюутнууд мэдлэг, чадвар, авьяасаа сорин өрсөлдөж шагналын эзэд тодорлоо.

 

Хуваалцах

Видео танилцуулга

https://youtu.be/KKZ4LiuwMbI

Зарлал

  • 0
    Багш, ажилтан, оюутнуудын асуултад хариулж видео хэлбэрээр мэдээлэл, тайлбар хийнэ
    2020-05-12
  • 0
    Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгасантай холбогдуулан сургалтын үйл ажиллагаанд баримтлах удирдамж гаргалаа
    2020-05-12
  • 0
    Захиргааны зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар дараах асуудлуудыг шийдвэрлэлээ
    2020-05-12

Бусад сургуулиуд

Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
Бизнесийн сургууль
Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
Хууль зүйн сургууль
Завхан сургууль
Эрдэнэт сургууль
Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

Төрийн байгууллагууд
Шинжлэх ухааны академи
Боловсролын хүрээлэн
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг
Залуучуудын өргөн чөлөө 1
Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль