Дотоод хамтын ажиллагаа

2011-2012 онд "Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тодотгол ажил"-д Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын тэнхим туслан гүйцэтгэгчээр ажилласан.

2010-2012 онд Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгээс “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” боловсруулахад “Улаанбаатар бүсийн хөгжлийн үзэл баримтлал” ажлын хэсгийн зөвлөхөөр проф. Б. Чинбат, гүйцэтгэгчээр д-р Ц.Базарханд, д-р М.Билэгсайхан, С.Мөнхнаран нар ажиллаж, Нийслэлийг бүс нутгаар хөгжүүлэх үзэл баримтлал, нийслэлийн ногоон бүс ба аялал жуулчлалын орон зайн төлөвлөлтийн шийдлийг боловсруулахад оролцсон. Үүнээс гадна Нийслэлийн Зураг Төслийн Хүрээлэн, Ерөнхий Төлөвлөгөөний Газартай хамтран Улаанбаатар хотын хот байгуулалт, газар ашиглалтын бүсчлэлийн хууль, дүрэм, шинээр байгуулагдах Аргалант-Эмээлт хотын бүсчлэлийн дүрмийн төслийг боловсруулаад байна.

Мөн аялал жуулчлалын дотоодын болон олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд “Орхон-Хархорины сав газарт аялал жуулчлал хөгжүүлэх нутаг дэвсгэрийн зохион байгуулалт”  Монгол улсад 2012 онд жуулчилсан жуулчдын судалгаа, “Аялал жуулчлалын сургалтын төлөвлөгөөг боловсронгуй болгох нь”, “Орон нутгийн аялал жуулчлалын ногоон гэрчилгээжүүлэлт”, “ТХГ-н тогтвортой эко аялал жуулчлал”, “Алтай Таван Богдын ТХГ-н менежмент, ядуурлыг бууруулах төсөл”, “Гар аргаар алт олборлогчдын нийгмийн байдлын судалгаа” зэрэг төслүүдэд оролцож ирлээ. Одоо Өвөрмонголын Багшийн Их Сургуулийн АЖ-ын Удирдлагын сургуультай хамтарсан “Монголын тэгш өндөрлөгийн АЖ-ын нөхцөл, нөөцийн суурь судалгаа” төслийг амжилттай хэрэгжүүлж байна.