Гадаад хамтын ажиллагаа

Сүүлийн жилүүдэд тэнхимийн багш судлаачид олон улсын болон дэлхий дахины өмнө тулгамдсан асуудлууд, тэр дундаа байгаль-нийгмийн газарзүйн судалгааны чиглэлээр ОХУ, БНХАУ, АНУ, ХБНГУ, Япон, Солонгос, Их Британи, Голланд, Тайланд, Энэтхэг зэрэг олон орны эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургуулиудийн эрдэмтэн судлаач нартай хамтран өргөн хүрээнд судалгаа шинжилгээ, төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байна.

Берлинийн Чөлөөт их сургуулийн Газарзүйн шинжлэх ухааны хүрээлэнгийн проф Ё.Яанзенгийн удирдсан нийгмийн газарзүйн профессорын багтай хамтран олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Түүнчлэн доктор, проф В.Батцэнгэл, Д.Даваадорж нар Япон улсын Каназава их сургуультай хамтран “Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хүрээлэн буй орчны өөрчлөлт, газрын хурдсын мэдээлэл” сэдэвт төслийг 2009 оноос хойш амжилттай хэрэгжүүлж байна. Монгол Улсын Их сургуулийн Газарзүйн салбарт ажиллаж байсан дараах нэр бүхий эрдэмтэд Газарзүйн салбарын хүндэт дозтор болжээ. 2015 оноос эхлэн БНХАУ-ын Газарзүй- Байгалийн нөөцийн хүрээлэнтэй хөрсний эвдрэл, газрын доройтлын чиглэлээр хамтран ажиллаж байна. Тус тэнхимийн дэргэдэх “Геохими-Геоморфологийн судалгааны лаборатори” нь мөстлөгийн геоморфологи, хурдас судлалын чиглэлээр АНУ-ийн Фурду Их Сургууль (Purdue university, USA), Шведийн Стокольм их сургууль (Stockholm University, Sweden), Волнгонгийн их сургууль (Wollongong university, Australia) зэрэг эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэнгүүдтэй хамтран хамтран ажиллаж байна.

Газарзүйн боловсрол, хичээлийн судалгааны чиглэлээр Г.Юмчмаа Япон улсын Сайтомо их сургуультай хамтран “Хичээлийн судалгаа” төсөлд оролцон ажиллаж байна. Мөн ӨМӨЗО-ын Багшийн их сургуультай хамтран “Хил орчмын газрын бэлчээр ашиглалтын газарзүйн судалгаа” төсөлд хамтран ажиллаж, судалгааны үр дүнгээр олон улсын хуралд илтгэл хэлэлцүүлэн, амжилттай үргэлжилж байна.

Цаг уур- уур амьсгалын судалгааны баг нь Энэтхэг улсын Андра их сургуулийн Физик судалгааны хүрээлэн (Physical Research Laboratory, Andnra university, India) -тэй байнга хамтран ажиллаж мэргэжил дээшлүүлэх болон магистр, докторын сургалтанд хамрагдаж ирсэн. Мөн Өвөрзайсангийн сургалт үйлдвэрлэлийн төвд АНУ-ын VAISALA-Tusсon компанийн аянга цахилгаан бүртгэгч олон улсын сүлжээнд хамтран ажиллаж байна.

Байгаль орчныг зайнаас тандан судлал /БОМТС/ ба газарзүйн мэдээллийн системийн лаборатори Голландын Дэлхий судлал- геомэдээлэлзүйн олон улсын институт (ITC Holland) хамтран ажиллаж зайнаас тандан судлалын чиглэлийн ном бүтээл, сургалтын гарын авлагаар ханган ажилладаг.

2014 онд APSCO-Ази номхон далайн бүс нутгийн сансрын хамтын ажиллагааны байгууллагын сургалтын Ази номхон далайн бүс нутгийн хэмжээнд байдаг 8 төвийн нэг болж тус байгууллагаас зайны сургалтын техник тоног төхөөрөмж авсан. Мөн байрзүй, геодезийн чиглэлээр ОХУ-ын Иркутскийн техникийн их сургуулийн багш судлаачидтай хамтран, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл хэлэлцүүлэн, байнга хамртран ажиллаж ирсэн.

2006 оноос БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Багшийн Их Сургуультай хамтын ажиллагаа эхлүүлж, проф. Б.Чинбат, проф. Б. Бүрэнжаргал нар Улаанбаатар-Хөххотын хот төлөвлөлтийг харьцууган судлах олон улсын эрдэм шинжилгээний хамтарсан төслийг санаачлан, 2009-2011 онд тус сургуулийн Газарзүй-Геологийн Сургууль, Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын тэнхим Хөх хотын Хот Төлөвлөлтийн Товчоотой хамтран хэрэгжүүлж, “Улаанбаатар-Хөх хотын хот төлөвлөлтийн харьцуулсан судалгаа” нэг сэдэвт хамтын бүтээлийг англи, хятад хэлээр олны хүртээл болгожээ. 2015 оноос профессор Б.Чинбат, доктор П.Мягмарцэрэн, С.Мөнхнаран нар ХБНГУ-ын Фольксваген сангийн санхүүжилттэй, Германы Эдийн засгийн Судалгааны Хүрээлэн, Мюнстерийн Их Сургууль, Киргизийн Барилга, Тээвэр, Архитектурын Улсын Их Сургуулийн хамтарсан "Монгол болон Киргизстаны малчид байгалийн эрсдэлийг даван туулах нь" төслийн судалгаанд оролцож байна.

2015 оноос Францийн Ле Хавр, Японы Тоео зэрэг их сургуулиудтай сургалт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа эхлүүлээд байгаа болно.

Аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн 2000 оноос Япон улсын Хирошима хотын Бункио Коллежтэй, 2001, 2002 онуудад ХБНГУ-н Эрлангэн Нюрнберг Их сургуулиудтай хамтран аялал жуулчлалын хээрийн дадлага, судалгааны ажлыг амжилттай зохион байгуулж ирсэн.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Багшийн Их Сургуультай хамтран ажиллах гэрээний дагуу аялал жуулчлалын менежментийн бакалаврын хөтөлбөрийг харилцан зөвшилцөн  1+1  хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, аялал жуулчлын мэргэжлийн багш нар зочин багшаар ажиллах, эрдэм шинжилгээний хамтарсан төсөл хэрэгжүүлэх ажлууд амжилттай хэрэгжиж байна.