Газарзүйн зургийг хэн сайн мэдэх вэ? ном хэвлэгдэн гарлаа

Газарзүйн шинжлэх ухааны “Цагаан толгой” болсон газарзүйн зургийг танин мэдэх, ашиглах, зөв ойлгох, газарзүйн байршил, түүний хэмжээ, хамрах хүрээ зэрэг ерөнхий мэдлэгийг өгөх, түүнийгээ сорих, бататгахад туслах үүднээс туурвисан тус бүтээл нь нийтдээ арван хэсэгт 100 орчим дасгал, дадлага ажил, 100 орчим тест, нөхөх даалгавраас бүтсэн. Дадлага ажлын агуулгад физик газарзүй-уулсын систем, гол мөрний систем, нуурын систем, геоморфологи, геологи- ашигт малтмал, нийгэм-эдийн засгийн газарзүй, улс төрийн газарзүй, хүн амын газарзүйн хүрээнд дэлхийн ба Монголын объектуудыг хамруулав.

Бүлэг бүрт зураг дээр газарзүйн объектийн байрлал олж тогтоох, газарзүйн зургийн талаарх зарим тест, асуулт даалгавар зэрэг багтсан. Даалгаврууд нь зөвхөн мэдлэгээ шалгах бус шинээр мэдээлэл, мэдлэг олж түүнийгээ боловсруулах, ашиглахад чиглэгдсэн.

Даалгаварт хариулахын тулд зөвхөн зөв хувилбарыг таах бус, түүний зүй тогтлыг танин мэдэж, тогтоох нь өмнө сурч мэдсэнээ бататгах ач холбогдолтой юм.

Борлуулалт хийж буй газрууд: 
Тус номын үнэ: 13000 төгрөг

1. Спортын төв ордны замын эсрэг буюу баруун талд Интер номын дэлгүүр

2. МУИС-ийн 1-р байрны 1 давхарт МУИС пресс дэлгүүр

3. Аймаг, сумын “Монгол Шуудан”-гийн захиалга зэрэгт орсон тул та бүхэн худалдан авч болно.

4. Зохиочгтой дараах утсаар холбогдоод авч болно. Холбогдох утас: 95551595

холбогдох цахим хаяг: enh_altan@yahoo.com,

facebookХаяг: Muis Gazarzuin Tenhim гэсэн хаягуудаар холбогдон авч болно.

Хуваалцах