Зуны сургалт

Олон Улсын Франц хэлтэн их дээд сургуулиудын холбоотой хамтран Ази-Номхон далайн орнуудын франц хэлтэн оюутнуудын дунд анхны зуны сургалтыг 2016 онд зохион байгуулж Ази-Номхон далайн 7 орны 70 гаруй франц хэлт оюутан оролцсон. Мөн 2018 оны 8 дугаар сард “Монгол дахь аялал жуулчлалын өнөөгийн байдал” сэдвээр 2 дахь зуны сургалтыг амжилттай зохион явуулсан болно.