Бидний тухай

Эдийн засгийн тэнхим нь анх 1947 онд Улс төр эдийн засгийн ухааны тэнхим нэртэйгээр байгуулагдан, 1994 оноос Эдийн засгийн онолын тэнхим, 2014 оноос Статистик, Хүн ам зүйн тэнхимүүдтэй нэгдэн өргөжиж Эдийн засгийн тэнхим нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус тэнхим эдийн засагч мэргэжлээр бакалавр, магистр, докторын түвшинд, хүн ам зүйн чиглэлээр магистр, докторын сургалтыг эрхлэн явуулдаг. Макро, микро эдийн засаг, хөгжлийн эдийн засаг, мөнгөний бодлого, санхүүгийн экономикс, бүс нутгийн эдийн засаг, эдийн засгийн бодлого судлал, хөдөлмөр эрхлэлт, хүн ам ба хөгжлийн бодлого, төлөвлөлт гэх зэрэг өргөн хүрээний асуудлуудаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг гүйцэтгэдэг. Мэргэжлийн 2 сэтгүүлийг эрхлэн гаргадаг МУИС-ийн судалгаа, эрдэм шинжилгээний хамгийн өндөр чадавхи бүхий тэнхимүүдийн нэг юм.

2023-2024 оны хичээлийн жилд бакалаврын болон төгсөлтийн дараах сургалтад хамрагдаж буй нийт 500 орчим оюутан, 27 багш (үүнээс 75% нь докторын зэрэгтэй), лаборант 1, тэнхимийн туслах ажилтан 1 гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Тэнхимийн профессор, дэд профессор багш нарын дийлэнх нь АНУ, Их Британи, Япон, БНСУ, Швед, Чех зэрэг хѳгжингүй орнуудын тэргүүлэх их сургуулиудад докторын зэрэг хамгаалсан бѳгѳѳд МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэн, Хүн ам зүйн сургалт судалгааны тѳв зэрэг 4 хүрээлэн, төвүүдэд харьяалагдан ажилладаг. Тэнхимийн эрхлэгчээр доктор Ч.Нарантуяа ажиллаж байна.

 

Тэнхимийн танилцуулга

Хөтөлбөрийн танилцуулга