МУИС ЭЗТ-ийн судалгааны семинар болно.

Эдийн засгийн тэнхимийн ээлжит судалгааны семинарт МУИС-ийн ЭЗТ-ийн магистрын оюутан Д.Ууганжаргал  “Албан тушаалтай байх нь сонгуульд ялах магадлалыг нэмэгдүүлдэг үү?: Регрессийн тасралттай үнэлгээ” сэдвээр илтгэл тавина.

Семинар 12 сарын 5-ны Пүрэв гарагийн 16:00 цагт МУИС-ийн 5-р байрны 601 тоот өрөөнд болно.

Та бүгдийг хүрэлцэн ирэхийг урьж байна.