Магистрант, докторантын эрдэм шинжилгэээний хурал болно.

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимээс зохион байгуулах магистрант, докторантуудын эрдэм шинжилгээний хурлын (ЭШХ) зарыг хүргэж байна. МУИС-ийн хэмжээнд оюутны ЭШХ жил бүрийн 4-5  дугаар сард зохион байгуулагддаг бөгөөд энэ хичээлийн жилийн ЭШХ-ын нарийвчилсан тов хараахан гараагүй байна.
ЭШХ-ын тодорхой товыг МУИС-ийн шийдвэр гарсан даруйд мэдэгдэнэ. Гэвч магистрант, докторант та бүхэн удирдаж буй профессор багш нартайгаа сайтар зөвлөлдөн энэхүү хуралд тавих илтгэлээ эртнээс бэлдэж, идэвхтэй оролцохыг хүсье.
Тэнхимээс эхний гурван байрт шалгарсан магистрант, докторантад МУИС-ийн ШУС-ийн Нийгмийн ухааны салбарын хуралд илтгэлээ танилцуулах эрх олгохоос гадна сургалтын төлөвлөгөөн дэх эрдэм шинжилгээний 1 багц цаг тооцох асуудлыг илтгэл шалгаруулах комиссын дүгнэлтээр шийдвэрлүүлэх боломжтой.   
ЭШХ-ын удирдамжийг эндээс үзнэ үү.
Хурал зохион байгуулах комиссын гишүүд